18 асуулт · 3 ангилал

Ерөнхий асуултууд

11 асуулт
  1. Хувьцаа нь компанийн өмчид хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчийг илэрхийлдэг үнэт цаас юм. Бонд нь компанийн эсвэл төрийн байгууллагын зээлийг илэрхийлсэн, тодорхой хугацааны дараа үндсэн мөнгө болон хүүтэй нь буцаан төлөгдөх үүрэг бүхий үнэт цаас юм.

    Ялгаа ньХувьцаа эзэмшигч нь компанийн ашгаас ногдол ашиг авах, санал өгөх эрхтэй бол, бонд эзэмшигч нь зээлдүүлэгч тул зөвхөн тогтмол хүү авах эрхтэй.
  2. Ногдол ашиг нь компани ашигтай ажилласны дараа хувьцаа эзэмшигчдэд хуваарилж буй ашиг юм. Энэ нь мөнгөн хэлбэрээр болон нэмэлт хувьцаа хэлбэрээр олгогдож болно.

  3. Анхдагч зах зээл дээр компани шинэ үнэт цаасаа олон нийтэд анх удаа санал болгодог. Хоёрдогч зах зээл дээр аль хэдийн гаргасан үнэт цааснуудыг хөрөнгө оруулагчид хоорондоо арилждаг.

  4. Үнэт цаасны компанид (ҮЦК) данс нээлгэснээр та хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас худалдаж авах, зарах, эзэмших боломжтой албан ёсны хөрөнгө оруулагч болно.

  5. Номинал данс нь ҮЦК-д нээгддэг, таны үнэт цаасыг нэрийн өмнөөс хадгалдаг данс юм.

    Бенефициар данс нь ҮЦТХТ-д (Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв) бүртгэгдсэн эцсийн (жинхэнэ) эзэмшигчийн данс.

    ҮЦТХТ-ийн данс нь үнэт цаас хадгалах, шилжүүлэх үндсэн бүртгэлийн систем юм.

  6. Арилжаа нь Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн цахим системээр явагддаг. Хөрөнгө оруулагч үнэт цаасны компанид хүсэлтээ өгч, зах зээлийн ханшийн дагуу арилжаанд оролцдог.

  7. Та ҮЦК-д хандаж, зарах хүсэлт гаргана. Арилжаа амжилттай болсны дараа үнэт цаас тань шилжиж, мөнгө нь таны холбосон банкны данс руу шилждэг.

  8. KYC буюу "Know Your Customer" нь харилцагчийн мэдээллийг таньж, үнэлэх хууль, журмын дагуу хийгддэг танилт баталгаажуулалтын процесс юм.

  9. Та үнэт цаасаа өөрийн нэр дээрээс бусдад шилжүүлэх боломжтой. Үүний тулд ҮЦК-аар дамжуулан шилжүүлэх хүсэлт гаргаж, зохих бүртгэл хийгдэнэ.

  10. Тийм. Арилжаанд оролцох бүрд ҮЦК болон биржийн шимтгэл төлнө. Мөн үнэт цаасаа ашигтайгаар борлуулсан тохиолдолд 10%-ийн хөрөнгийн өсөлтийн албан татвар төлнө.

  11. Болно. Та өөр ҮЦК-д бүртгэлтэй байсан ч, манай компанид данс нээж, үнэт цаас шилжүүлэн, арилжаанд оролцох боломжтой. Та хамгийн дээд талдаа 5 үнэт цаасны компанид бүртгэлтэй байх эрхтэй.

Арилжааны талаар

4 асуулт
  1. Ажлын өдрүүдэд

    1. 09:00–10:00Урьдчилсан захиалга хүлээн авах (pre-open)
    2. 10:00–13:00Идэвхтэй арилжаа (trading session)
    3. 13:00 цагаас хойшАрилжааны дараах үе шат явагдана (post-trade processing)

    Энэ цагаас өмнө хэдийд ч захиалгаа өгөх боломжтой ба арилжааны цагт таны өгсөн захиалга биелэх юм.

  2. Тийм, таны захиалга дараах шалтгаанаар биелэхгүй байж болно

    • Таны санал болгосон үнэ ханш зах зээлийн ханштай тохирохгүй бол
    • Зах зээлд сөрөг талын захиалга (эсрэг санал) байхгүй бол
    • Танай дансанд хангалттай мөнгө эсвэл үнэт цаас байхгүй бол.
  3. Та үнэт цаасаа амжилттай зарсны дараа, арилжаа хийсэн өдрөөс хойш хоёр дахь өдөр (T+2) мөнгө тань ҮЦК-ийн дансаар дамжин таны холбосон банкны данс руу шилжинэ.

  4. Та үнэт цаасаа амжилттай зарсны дараа, арилжаа хийсэн өдрөөс хойш хоёр дахь өдөр (T+2) мөнгө тань ҮЦК-ийн дансаар дамжин таны холбосон банкны данс руу шилжинэ.

Дансны талаар

3 асуулт
  1. Та манай цахимаар болон "New Horizon Tower"-ийн 4 давхарт 401 тоотод биеэр ирж бүртгүүлэх боломжтой.

  2. Та https://trader.msecurities.mn/dashboard/app-д өөрийн бүртгэлээр нэвтэрч орсны дараа, баруун дээр байлах "ОРЛОГО" цонхонд дарж өөрийн аль дансаа цэнэглэх гэж байгаагаа сонгон гүйлгээг хийнэ. Гүйлгээний утгаа зөв бичихээ мартуузай.

  3. Та өөрийн биеэр эсвэл манай майл хаяг руу алдаагаа засуулах өөрийн хүсэлтээ явуулах боломжтой.