150 тэрбумын бонд ба АНУ-ын Төв банкны шинэ сорилт
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.05.11 - 05.15)

Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Нийт 14,324 удаагийн хэлцлээр 24,180,209 ширхэг үнэт цаас арилжигдлаа.
- Зах зээлийн үнэлгээ: 13,248,797,492,166.77 төгрөг.
- TOP 20 индекс: 50,666.69 (-0.35% бууралт).
- MSE A индекс: 19,412.39 (-0.34% бууралт).
- MSE B индекс: 14,232.15 (+0.33% өсөлт).
🔥 Онцлох хувьцаанууд
Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):
Энэ долоо хоногийн арилжааг "Премиум Нэксус" ХК үлэмж хэмжээний үнийн дүнгээр тэргүүллээ.
- Премиум Нэксус ХК (CUMN): 6,659,334,788.36 төгрөг.
- Хаан банк ХК (KHAN): 575,305,992.00 төгрөг.
- Тэнгэр Даатгал ХК (TGI): 500,485,444.76 төгрөг.
- Инвескор ББСБ ХК (INV): 428,265,755.00 төгрөг.
- АПУ ХК (APU): 337,179,547.66 төгрөг.
Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:
- Техник импорт ХК (TEX): +15.00%.
- Тавилга ХК (TVL): +14.97%.
- Баянтээг ХК (BTG): +14.95%.
- Монноос ХК (MNS): +14.95%.
Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:
- Тээвэр дархан ХК (TEE): -14.79%.
- Монгол нэхмэл ХК (MNH): -12.86%.
- Адуун чулуун ХК (ADL): -11.01%.
💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд
Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын арилжаанд "Шинэ Ховд" бонд дахин өндөр дүнгээр арилжигдлаа.
- SHKH-BD-11/12/26: 3.10 тэрбум төгрөгийн арилжаа.
- GRB-BD-06/11/27: 352.5 сая төгрөгийн арилжаа.
Хөрөнгө оруулалтын сан:
- Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Ханш 1,015.00 төгрөгт хүрч, +1.50%-ийн өсөлт үзүүлэв.
- Үндэсний хувьчлалын сан (XOC): Ханш 87.40 төгрөг болж, -0.67%-иар буурсан байна.
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨРӨНГИЙН ЗАХААС 150 ТЭРБУМИЙГ БОСГОЛОО

"Өмнөговь бонд"-ын I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр явагдлаа.
Тус аймгийн шинэ дулааны цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус олон нийтээс татан төвлөрүүлнэ.
Эхний транчийн 75 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 75 тэрбум төгрөгийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад тус тус хуваарилах аж. “Өмнөговь бонд” нь 24 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй, 1.5 сая ширхгийг нэг бүрийг 100 мянган төгрөгөөр санал болгож, хагас жил тутамд бондын хүүг төлөхөөр тогтжээ.
Цаашид Өмнөговь аймгийн төв Даланзадгад Монгол Улсын дөрөв дэх том хот болох хүлээлттэй тул 2033 он гэхэд дулааны хэрэглээ нь хоёр дахин, цахилгааны хэрэглээ нь 79 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан байна. Шинээр барих 50 мегаваттын дулаан, цахилгаан хосолсон цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг 2024 онд аймгийн төсвөөр батлуулжээ.
2000 онд ашиглалтад орсон одоогийн цахилгаан станц нь 9 мегаваттын хүчин чадалтай, ашиглалтын хугацаа нь таван жилийн өмнө дууссан байна.
ОРМУЗЫН ХООЛОЙГ НЭЭХ ЧИГЛЭЛД АХИЦ ГАРАХГҮЙ БАЙГААГААС АЛТНЫ ҮНЭ ҮРГЭЛЖЛЭН УНАВ

Ормузын хоолойг нээх чиглэлд тодорхой ахиц гарахгүй байгаа нь инфляцтай холбоотой болгоомжлолыг нэмэгдүүлж, алтны ханш үргэлжлэн унаж байна.
Өнгөрсөн долоо хоногт дөрөв орчим хувиар унасны дараа сүүлийн байдлаар алтны спот үнэ 0.1 хувиар өсөж, унц нь 4537 ам.доллар хүрлээ. Харин мөнгөний ханш 0.7 хувиар чангарч, унц нь 76 ам.долларт тогтворжоолд байна. Ираны дайн эхэлснээс хойш алтны үнэ 14 орчим хувиар унаад байгаа юм.

Ням гарагт Арабын Нэгдсэн Эмират улсын цөмийн цахилгаан станц дроны халдлагад өртсөн нь АНУ болон Ираны гал зогсоох тохиролцоо эмзэг байгааг харуулж байна.
ДЭЛХИЙН ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН ТОМИЛОГДОВ

Кэвин Уорш АНУ-ын Сенатаас түүхэн дэх хамгийн бага дэмжлэг авсан Төв банкны Тэргүүн хэмээн тодорхойлогдож байна Дэлхийн хамгийн нөлөө бүхий Төв банкны дараагийн тэргүүнээр ажиллах Кэвин Уорш АНУын Сенатын санал хураалтаар 54-45-ийн дэмжлэгтэйгээр томилогдлоо. Тэрээр санал хураалтаар Ардчилсан намаас ердөө ганцхан хүний дэмжлэг авсан бол Бүгд Найрамдах намаас авсан дэмжлэг нь дараагийн Төв банкны Тэргүүнээр томилогдох боломж олгосон байна. Энэ удаагийн санал хураалтын үр дүнг түүхэн дэх хамгийн бага улс төрийн дэмжлэгтэй Төв банкны Тэргүүнээр томилогдсон тохиолдол гэж тодорхойлж байна.
Баасан гарагт бүрэн эрхийн хугацаа нь дуусах Жером Пауэллийн халааг авч буй 56 настай Кэвин Уорш Холбооны нөөцийн банкийг улс төрөөс хараат бусаар удирдаж чиглүүлэхэд анхаарна гэдгээ удаа дараа илэрхийлсэн.
Сенатын төлөөлөгчдийн санал хураалтаас ердөө 2 хоногийн өмнө АНУ-ын инфляц 3.8 хувь болж 2023 оны 6-р сараас хойших түүхэн дээд цэгтээ хүрсэнийг Холбооны статистикийн товчоо мэдээлсэн. Мөн үйлдвэрлэгчийн үнийн индекс Bloomberg-ийн эдийн засагчдын төсөөллөөс давж 6 хувиар өссөн нь Холбооны нөөцийн банкны шинэ тэргүүний бодлогод томоохон сорилт дагуулахаар байна.
Кэвин Уорш ирэх 4 жилд Холбооны нөөцийн банкийг удирдахдаа бодлогын хүүг бууруулахад зорьж ажиллах шаардлагатай гэж Д.Трамп мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: Bloomberg
Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.
