Долоо хоногийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.04.27 - 05.01

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.04.27 - 05.01)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.

📊 Зах зээлийн ерөнхий төлөв

Өнгөрсөн долоо хоногт нийт 14,475,976,936.18 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 16,297 удаагийн хэлцлээр 5,190,717 ширхэг үнэт цаас арилжигдлаа.

  • Зах зээлийн үнэлгээ: 13,355,039,180,377.11 төгрөг
  • TOP 20 индекс: 51,397.55 (+0.15% өсөлт)
  • MSE A индекс: 19,649.58 (-0.16% бууралт)
  • MSE B индекс: 14,385.91 (+0.91% өсөлт)

🔥 Онцлох хувьцаанууд

Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):

Долоо хоногийн арилжааны дүнгээр ББСБ болон банкны салбарын хувьцаанууд тэргүүллээ.

  1. Инвескор ББСБ ХК (INV): 1,241,684,265.00 төгрөг
  2. Хаан банк ХК (KHAN): 1,021,070,333.00 төгрөг
  3. Худалдаа Хөгжлийн банк (TDB): 256,436,910.00 төгрөг
  4. Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): 226,566,852.69 төгрөг
  5. Голомт Банк ХК (GLMT): 218,377,896.00 төгрөг

Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:

  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA): +15.67%
  • Стандарт проперти групп ХК (BBD): +14.99%
  • Монгео ХК (MOG): +14.96%

Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:

  • Хүрд ХК (HRD): -15.54%
  • Монгол шилтгээн ХК (MSH): -14.68%
  • Монгол нэхмэл ХК (MNH): -14.29%

💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд

Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын зах зээлд Гэр бүл бонд (GRB-BD) арилжааны дүнгээр хамгийн өндөр идэвхтэй байв.

  • GRB-BD-06/11/27: 7.18 тэрбум төгрөгийн арилжаа
  • SNDB-BD-06/08/26: 12.5 сая төгрөгийн арилжаа

Хөрөнгө оруулалтын сан:

  • Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 89.03 төгрөг болж, +3.52%-ийн өсөлт үзүүллээ.
  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,025.00 төгрөг болж, +1.28%-иар өссөн байна.

ИНФЛЯЦЫН ТҮГШҮҮР АЛТНЫ ХАНШИЙГ СУЛРУУЛАВ

АНУ-ын мөнгөний бодлогын төлөв байдлыг тодорхойгүй болгож буй инфляцын болгоомжлол болон АНУ-Ираны энхийн хэлэлцээрийн явцыг зах зээл хүлээж байгаатай холбоотойгоор Даваа гарагт алтны үнэ бага зэрэг буурлаа.

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Спот алтны үнэ: 0.3%-иар буурч, унц нь 4,599.45 ам.доллар болсон байна. АНУ-ын алтны фьючерс үнэ (6-р сард нийлүүлэгдэх) 0.7%-иар буурч, 4,611.40 ам.долларт хүрчээ.

Геополитик: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, АНУ-Израиль болон Ираны хоорондох дайны үед төвийг сахисан орнуудад туслах "хүмүүнлэгийн дохио" болгон Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг чөлөөлөх ажлыг Даваа гарагийн өглөө эхлүүлнэ гэв.

Мөнгөний бодлого: Миннеаполис хотын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Нил Кашкари "Ираны дайн удаан үргэлжлэх тусам инфляц өсөх болон эдийн засагт хохирол учруулах эрсдэл нэмэгдэж, энэ нь Төв банкнаас хүүний бодлогын талаар тодорхой зааварчилгаа өгөх боломжийг хязгаарлаж байна" гэж мэдэгдэв.

Инфляц: Чикагогийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Остан Гүүлсби Бямба гарагт хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногийн инфляцын мэдээлэл Холбооны нөөцийн сангийн хувьд "таагүй мэдээ" болсон бөгөөд инфляц буурах хүртэл хүүг бууруулах тал дээр хянуур хандах шаардлагатайг санууллаа.

Эдийн засгийн өгөгдөл: Ираны дайны улмаас бензиний үнэ өссөнтэй холбоотойгоор 3-р сард АНУ-ын инфляц хурдассаныг статистик харуулж байна. Хувийн хэрэглээний зардлын үнийн индекс (PCE) 0.7%-иар өссөн нь 2022 оны 6-р сараас хойшхи хамгийн өндөр өсөлт болов.

Хөрөнгө оруулалт: 4-р сарын 28-наар дуусгавар болсон долоо хоногт алтны дамын наймаачид (speculators) цэвэр лонг (өсөлтийн) байр сууриа 3,924 гэрээгээр нэмэгдүүлж, 91,574-т хүргэжээ.

Бусад металлууд: Спот мөнгөний үнэ 0.1%-иар өсөж унц нь 75.38 ам.доллар, цагаан алт (platinum) 0.2%-иар өсөж 1,991.85 ам.доллар, харин палладиум 0.3%-иар буурч 1,519.66 ам.доллар болсон байна.


НЕФТИЙН ҮНЭ 126 ДОЛЛАРООС ДАВЖЭЭ

Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрлээ. Энэ нь Ираныг бүслэн хаах ажиллагаагаа өргөжүүлэхээр АНУ бэлтгэж байна гэх мэдээлэл цацагдсантай холбоотой юм.

ICE биржид болсон арилжаагаар зургаадугаар сард нийлүүлэх нэг баррель Брент маркийн газрын тосны үнэ 126.3 долларт хүрсэн байна. Харин WTI маркийн нефтийн үнэ 10.5 хувиар өсөж, 110.5 доллар болжээ. Ормузын хоолойгоор дамждаг нийлүүлэлт удаан хугацаанд тасалдана гэсэн болгоомжлолоос үүдэн нефтийн үнэ ийнхүү огцом өслөө. Wall Street Journal сонинд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны боомтуудыг удаан хугацаагаар бүслэн хаахад бэлтгэхийг туслахууддаа үүрэг болгосон байна. Бүслэлт явуулснаар Ираны тал хадгалах савнууд дүүрмэгц олборлолтоо зогсооно хэмээн Америкийн албаны хүмүүс тооцоолж байгаа ажээ.

Өчигдөр Chevron компанийн ерөнхий захирал Майк Вирт зэрэг эрчим хүчний компаниудын захирлууд Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, Америкийн хэрэглэгчдэд учрах хүндрэлийг багасгах талаар ярилцсан байна.

Дүн шинжилгээний Oxford Economics фирмийн шинжээчдийн үзэж байгаагаар, Ормузын хоолой зургаан сарын турш хаагдсан тохиолдолд наймдугаар сар гэхэд нефтийн 190 долларт хүрч магадгүй ажээ.


Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Дэлгэрэнгүй →

Судалгаа бөглөх