Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.05.18 - 05.22
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.05.18 - 05.22)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.
📊 Зах зээлийн ерөнхий төлөв
Өнгөрсөн долоо хоногт нийт 4,606,060,716.95 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 12,693 удаагийн хэлцлээр 4,908,481 ширхэг үнэт цаас арилжигдлаа.
- Зах зээлийн үнэлгээ: 13,281,724,211,421.89 төгрөг
- TOP 20 индекс: 50,961.19 (+0.58% өсөлт)
- MSE A индекс: 19,389.15 (-0.12% бууралт)
- MSE B индекс: 14,324.00 (+0.65% өсөлт)
🔥 Онцлох хувьцаанууд
Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):
Банкны салбарын хувьцаанууд арилжааны үнийн дүнгээр зах зээлийг тэргүүллээ.
- Хаан банк ХК (KHAN): 623,412,210.00 төгрөг
- Төрийн Банк ХК (SBM): 499,972,512.84 төгрөг
- Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): 125,890,799.60 төгрөг
- Инновэйшн инвестмент ХК (QPAY): 117,064,340.59 төгрөг
- Голомт Банк ХК (GLMT): 100,372,038.00 төгрөг
Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:
- Хөвсгөл алтан дуулга ХК (ADU): +28.87%
- Атар-Өргөө ХК (ATR): +15.00%
- Дархан гурил тэжээл ХК (DAR): +15.00%
- Монинжбар ХК (MIB): +15.00%
- Хар тарвагатай ХК (TVT): +14.99%
Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:
- Хорин хоёрдугаар бааз ХК (AHH): -14.99%
- Дархан хөвөн ХК (DAH): -12.02%
- Сор ХК (SOR): -11.26%
- Ариг гал ХК (EER): -10.89%
- Авто импекс ХК (AOI): -9.89%
💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд
Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын зах зээлд "Шинэ Ховд" бонд арилжааны үнийн дүнгээр хамгийн өндөр идэвхтэй байлаа.
- SHKH-BD-11/12/26: 1,942,100,150.00 төгрөгийн арилжаа
- GRB-BD-06/11/27: 225,633,908.00 төгрөгийн арилжаа
- SNDB-BD-06/08/26: 30,000,000.00 төгрөгийн арилжаа
Хөрөнгө оруулалтын сан:
- Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,012.00 төгрөг болж, -0.30%-ийн бууралт үзүүлэв.
- Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 81.29 төгрөг болж, -6.99%-иар буурсан байна.
- Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 5,260.00 төгрөг болж, -1.87%-иар буурав.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК FTI ХЭМЭЭХ ШИНЭ ИНДЕКСИЙГ АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛЛАА

Монголын Хөрөнгийн Бирж хувьцаат компани “Future Tech Innovation” буюу FTI нэртэй шинэ индексийг албан ёсоор танилцууллаа. Тус индекс нь АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх технологийн салбарын чиг хандлага болон түүхий эд, эрчим хүчний компанийн хөдөлгөөнийг нэг багцад нэгтгэн харуулах зорилготой ажээ. Ганц хувьцааны бус, хэд хэдэн чиглэл зэрэгцэн өөрчлөгдөх үед нийт өгөөж хэрхэн бүрэлдэж байгааг нэг индикатороор унших боломж ийнхүү хөрөнгө оруулагчдад нээгдэж байна.
Энэхүү шинэ индексийг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага болох “BGM Asset Management”-тай хамтран хөгжүүлжээ. “Future Tech Innovation” индекс нь хиймэл оюун, технологи, зэс, эрчим хүчний чиглэлийн биржээр арилжаалагддаг сан буюу ETF-үүдээс бүрдсэн багцын нийт өгөөжийг илэрхийлдэг байна. Ингэснээр технологийн өсөлт, түүхий эдийн мөчлөг, эрчим хүчний үнийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нэг дор тусгагдах бүтэцтэй болж байгаа бөгөөд энэ алхам нь зах зээлийн динамикийг илүү өргөн хүрээнд харах боломжийг бүрдүүлж байна.
Монголын Хөрөнгийн Бирж давхардаагүй тоогоор дэлхийн 800 гаруй компанийн хувьцааны гүйцэтгэлийг хамруулсан бөгөөд энэ өөрчлөлт нь төвлөрлийн эрсдэлийг бууруулж, харьцуулалт хийх боломжийг нэмэгдүүлж байна. Нэг салбар, эсвэл нэгээс гаргалтад шинэ лавлагаа үүсэх төлөвтэй байна.
Индекс тооцож эхэлснээр түүн дээр суурилсан ETF зэрэг хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн хөгжих суурь нөхцөл бүрдэж байна. Ийм төрлийн бүтээгдэхүүн цааш хөгжвөл хөрөнгө оруулагчид заавал гадаадын үнэт цаасны компанид данс нээлгүйгээр Монголын Хөрөнгийн Биржээр дамжин гадаад багцад хөрөнгө оруулах шийдэл бий болох боломжтой юм. Дотоодын зах зээлийн дэд бүтэц дээр суурилсан энэ гарц нь хөрөнгө оруулалтын хүртээмж, бүтээгдэхүүний сонголтыг өргөжүүлэх талаасаа онцлог давуу талыг бий болгож байна.
SPACEX ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ IPO ГАРГАНА

Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг Америкийн "SpaceX" корпорац хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа гаргах (IPO) хүсэлтээ лхагва гарагт өгчээ. Тус компани 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр зорьж байгаа тул энэхүү IPO нь түүхэнд хамгийн томд тооцогдох IPO болж магадгүй байна.
Хувьцааг Америкийн "Nasdaq" бирж дээр SPCX гэсэн нэршлээр гаргах бөгөөд арилжаа ирэх зургадугаар сард багтан эхэлж магадгүй байна. "SpaceX"-ээс АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) гаргасан хүсэлтэд дурдсанаар, IPO гаргасны дараа Илон Маск компанийн ерөнхий захирал, технологи хариуцсан захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалдаа хэвээр үлдэх аж.
И.Маскийн компани 24 жилийн түүхэндээ анх удаа санхүүгийн нарийн тоо баримтуудаа олон нийтэд ил болголоо. IPO гаргах хүсэлтэд дурдсанаар, 2025 онд "SpaceX"-ийн орлого 18.7 тэрбум долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ компани 2.6 тэрбум долларын үйл ажиллагааны алдагдал хүлээжээ. Энэхүү алдагдал нь тус компани шинэ үеийн пуужингийн хөгжүүлэлт болон хиймэл оюуны технологийн хөгжилд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой аж.
Түүнчлэн "SpaceX" компани ойрын үед шинэ хувьцаа эзэмшигчдэдээ ямар нэгэн ногдол ашиг тараахгүй гэдэг нь баримтуудаас харагдаж байна гэж "Reuters" агентлаг дүгнэжээ.
"SpaceX" компани 2002 онд байгуулагджээ. Тус компани дахин ашиглах боломжтой пуужингууд болон дэлхий даяар өргөн зурвасын интернэтээр хангадаг 10,000 орчим хиймэл дагуулын сүлжээ бүхий "Starlink" төслөөрөө сансар судлалын салбарт хувьсгал хийсэн юм. И.Маскийн тавиад буй хамгийн том зорилгуудын нэг бол Ангараг гараг дээр хүн төрөлхтний байнгын суурин байгуулах явдал билээ.
Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.
