Долоо хоногийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.07.20 - 07.24

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Дэлгэрэнгүй →


МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.07.20 - 07.24)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.

📊 Зах зээлийн ерөнхий төлөв

Өнгөрсөн долоо хоногт нийт 10,813,503,892.88 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 12,658 удаагийн хэлцлээр 4,737,446 ширхэг үнэт цаас арилжигдлаа.

  • Зах зээлийн үнэлгээ: 13,636,682,108,967.61 төгрөг
  • TOP 20 индекс: 52,625.64
  • MSE A индекс: 20,293.45
  • MSE B индекс: 14,186.75
  • FTI индекс: 1,015.27 (+1.25% өсөлт)

🔥 Онцлох хувьцаанууд

Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):

Санхүү, банкны салбарын хувьцаанууд болон брокерын компанийн арилжаа идэвхтэй байлаа.

  1. Инвескор ББСБ ХК (INV): 1,224,892,630.00 төгрөг
  2. Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD): 665,793,216.00 төгрөг
  3. Хаан банк ХК (KHAN): 661,309,923.00 төгрөг
  4. Би ди сек ХК (BDS): 417,837,933.00 төгрөг
  5. Голомт Банк ХК (GLMT): 151,961,781.00 төгрөг

Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:

  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA): +26.92% (Хаалтын ханш: 290.00 төгрөг)
  • Монинжбар ХК (MIB): +15.00% (Хаалтын ханш: 69.00 төгрөг)
  • Мандал говь импэкс ХК (MNG): +14.98% (Хаалтын ханш: 3,438.00 төгрөг)
  • Баянтээг ХК (BTG): +14.83% (Хаалтын ханш: 54,200.00 төгрөг)
  • Улаанбаатар БҮК ХК (BUK): +14.81% (Хаалтын ханш: 248.00 төгрөг)

Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:

  • Шивээ овоо ХК (SHV): -15.92%
  • Э-Транс ложистикс ХК (ETR): -14.99%
  • Тандэм инвэст ББСБ ХК (TAND): -14.75%
  • Могойн гол ХК (BDL): -13.33%
  • Шарын гол ХК (SHG): -12.72%

💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд

Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын арилжаанд "Шинэ Ховд" бонд 6.13 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

  • SHKH-BD-11/12/26: 6,134,516,000.00 төгрөг
  • GRB-BD-06/11/27: 183,206,949.00 төгрөг
  • KBMW-BD-07/07/28: 155,060,000.00 төгрөг
  • GRB-BD-03/01/28: 155,275,647.00 төгрөг
  • SHNK-BD11-/09/26: 9,100,000.00 төгрөг
  • BIDB-BD-27/01/27: 200,000.00 төгрөг
  • SNDB-BD-06/08/26: 100,000.00 төгрөг

Хөрөнгө оруулалтын сан:

  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,079.00 төгрөг болж, +0.19%-ийн ялимгүй өсөлттэй хаагдлаа.
  • Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 4,720.00 төгрөг болж, -0.21%-иар буурав.
  • Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 84.13 төгрөг болж, -2.17%-иар буурсан байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШИГ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭВ

Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн зүгээс энэ оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Тайлангаас харвал компани 22.99 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеийн 12.04 тэрбум төгрөгтэй харьцуулахад +91%-ийн өсөлт бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн хамгийн огцом өсөлтийн нэг болжээ.

Борлуулалтын орлогын хувьд биржийн арилжаа, брокер-дилерийн үйлчилгээнээс олсон орлого 3.21 тэрбум төгрөгөөс 7.64 тэрбум төгрөг болж +138 хувиар нэмэгджээ. Гэвч тоон дүнгээр харахад орлогын хамгийн том бөгөөд тогтвортой эх үүсвэр нь борлуулалтын орлого биш, харин хүүний орлого хэвээр байсаар байна. Тэд эхний хагас жилд 23.17 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олсон нь +57.6%-иар өссөн гүйцэтгэл боллоо.

2026.06.30-ны байдлаар компани 1.38 их наяд төгрөгийн бэлэн мөнгөтэй байгаа ба үүний дийлэнх хувь буюу 1.375 их наяд төгрөг нь "арилжааны дэнчинд байршиж буй" мөнгө юм. Өөрөөр хэлбэл харилцагч компаниудын арилжааны барьцаа, тооцооны мөнгө тул энэ нь МХБ-ийн өөрийн эзэмшлийн хөрөнгө биш юм. Иймд компанийн ашгийн томоохон хэсэг нь энэхүү харилцагчийн том хэмжээний мөнгөн үлдэгдлээс олсон хүүгийн орлогоос бүрддэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Ашиг огцом өсөхийн зэрэгцээ хувьцааны ханш нь сүүлийн нэг жилийн хугацаанд +39%-ийн өсөлт үзүүлж 370.06₮-т (2026.07.23) хүрсэн бөгөөд үр дүнд нь компани 129.7 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй боллоо.

Гэвч ханшийн энэ өсөлтийн цаана нэг зөрчил ажиглагдаж байгаа. Тэр бол компанийн өөрийнх нь хувьцааны арилжааны идэвхи. 2026 оны эхний хагас жилд хувьцаа нь 3.25 тэрбум төгрөгөөр арилжигдснаар өмнөх оны мөн үес -32%-иар буурсан бол арилжаалагдсан ширхэгийн тоогоор ч 15.6 сая ширхэгээс 9.9 сая ширхэг болж буурсан явдал байлаа.

Эх сурвалж: Marketinfo


2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР 5.9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ХИЙГДЖЭЭ.

2026 оны эхний хагас жилд Монголын уул уурхайн биржийн арилжаа эрчимжиж, нийт 17.7 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.9 их наяд төгрөгөөр арилжаалснаар тус салбар экспортын гол суваг болох байр сууриа бэхжүүллээ. Арилжааны идэвхийг 14.6 сая тонн нүүрсийг 4.8 их наяд төгрөгөөр борлуулснаар коксжих нүүрс тэргүүлж нийт арилжааны 36%-ийг бүрдүүлэв.

Мөн төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний арилжаа нэмэгдэж, төрөлжилт сайжирсан. Биржийн ил тод, өрсөлдөөнт тогтолцооны үр дүнд нүүрсний дундаж үнэ 9.51%-иар өсөж, борлуулагчдад нийт 423 тэрбум төгрөг орчим нэмэлт орлого бий болгосон нь уул уурхайн экспортын үр өгөөж, зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлж байгааг харууллаа.


САМСУНГ БОЛОН SK HYNIX КОМПАНИУД АНУ-ТАЙ 950 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЧИП НИЙЛҮҮЛЭХ ТҮНШЛЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

SK Hynix компани урт хугацааны гэрээний дагуу Nvidia зэрэг Америкийн компаниудад 750 тэрбум ам.долларын санах ойн чип нийлүүлэх хүлээлттэй байна.

Самсунг компани Broadcom Inc (NASDAQ:AVGO)-д дахин 200 тэрбум ам.долларын чип нийлүүлж, хиймэл оюун ухааны (AI) дата төвүүдийн процессор болон сүлжээний төхөөрөмжийн хамгийн том нийлүүлэгчдийн нэгтэй хийх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх юм.

Энэхүү мэдэгдэл нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Сан-Франциско хотод айлчлах үеэр гарсан бөгөөд тэрээр NVIDIA Corporation (NASDAQ:NVDA), OpenAI, Anthropic болон Broadcom зэрэг компаниудын удирдах ажилтнууд оролцсон AI саммитыг зохион байгуулсан юм.

Уг арга хэмжээнд Samsung , SK Групп, Hyundai Motors (KS:005380), Naver зэрэг компаниудын төлөөлөгчид мөн оролцов. Ли Ерөнхийлөгч Өмнөд Солонгос болон АНУ-ын хоорондох технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой "Сан-Францискогийн AI тунхаглал"-ыг танилцууллаа.

Эдгээр гэрээ нь AI серверт ашиглагддаг өндөр хурдны санах ой (HBM) болон уламжлалт DRAM-ын нэмэгдэж буй эрэлтийг харуулж байна. Өмнөд Солонгосын санах ойн хамгийн том хоёр үйлдвэрлэгч дэлхийн зах зээлийн дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь тэднийг AI дэд бүтцийн хөгжлийн төвд аваачиж байгаа юм.

SK Telecom Co Ltd ADR (NYSE:SKM) нь Nvidia-гийн Vera Rubin процессор болон SK Hynix-ийн HBM4 санах ойг ашигласан 2 гигаваттын хүчин чадалтай байгууламж барихаар төлөвлөж байна. Эхний шат нь 2027 онд ашиглалтад орох төлөвтэй байна. AI хөгжүүлэгчид санах ойн хүчин чадалд шууд нэвтрэх боломжийг эрэлхийлж буй тул Самсунг болон SK Hynix компаниуд Anthropic-той чип нийлүүлэх гэрээний талаар мөн хэлэлцжээ.

Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн тооцоолсноор тус улсын хагас боловсруулагч буюу чипний салбарыг өргөжүүлэх төлөвлөгөөг дэмжиж буй эрэлтийн 80%-иас 90%-ийг АНУ-ын компаниуд эзэлж байна.

Санах ойн хомсдол нь үнийг өсгөж, технологийн компаниудыг зарим хүчин чадлыг олон жилийн өмнөөс баталгаажуулахад хүргэж буй энэ үед эдгээр түншлэл нь Америкийн AI хөгжүүлэгчид болон Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгчдийн хоорондын харилцан хамаарлыг улам гүнзгийрүүлж байна.


Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Судалгаа бөглөх