Долоо хоногийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.07.27 - 07.31

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Дэлгэрэнгүй →


МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.07.27 - 07.31)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.

📊 Зах зээлийн ерөнхий төлөв

Өнгөрсөн долоо хоногт нийт 3,725,881,130.72 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 11,743 удаагийн хэлцлээр 4,549,752 ширхэг үнэт цаас арилжигдлаа.

  • Зах зээлийн үнэлгээ: 13,887,779,943,179.61 төгрөг
  • TOP 20 индекс: 54,126.05 (+2.85% өсөлт)
  • MSE A индекс: 20,800.63 (+2.50% өсөлт)
  • MSE B индекс: 14,402.83 (+1.52% өсөлт)
  • FTI индекс: 1,011.38 (+0.22% өсөлт)

🔥 Онцлох хувьцаанууд

Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):

Банк болон томоохон компаниудын хувьцаа арилжааны үнийн дүнгээр тэргүүллээ.

  1. Хаан банк ХК (KHAN): 382,888,704.00 төгрөг
  2. Таван толгой ХК (TTL): 337,212,060.00 төгрөг
  3. Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): 177,835,926.92 төгрөг
  4. АПУ ХК (APU): 177,521,381.44 төгрөг
  5. Худалдаа Хөгжлийн банк (TDB): 174,959,590.00 төгрөг

Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY): +21.95% (Хаалтын ханш: 340.23 төгрөг)
  • Мон Наб ХК (MNB): +14.98% (Хаалтын ханш: 2,072.00 төгрөг)
  • Таван толгой ХК (TTL): +14.61% (Хаалтын ханш: 40,320.00 төгрөг)
  • Монгол шуудан ХК (MNP): +10.39% (Хаалтын ханш: 595.00 төгрөг)
  • Монложистикс Холдинг ХК (MLG): +8.34% (Хаалтын ханш: 160.00 төгрөг)

Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:

  • Крипто Үндэстэн ХК (CNF): -14.91%
  • Хурд ХК (HRD): -12.63%
  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU): -10.25%
  • Тээвэр дархан ХК (TEE): -9.70%
  • Баянгол зочид буудал ХК (BNG): -7.69%

💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд

Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын арилжаанд "Грэйп Сити Би Линк" бонд 1 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнгээр хамгийн өндөр арилжигдсан байна.

  • GRB-BD-06/11/27: 1,091,542,890.00 төгрөг
  • SHKH-BD11-/12/26: 78,300,830.00 төгрөг
  • GRB-BD-03/01/28: 32,686,338.00 төгрөг
  • SHNK-BD-11/09/26: 1,700,000.00 төгрөг
  • BIDB-BD-27/01/27: 300,000.00 төгрөг
  • KBMW-BD-07/07/28: 300,000.00 төгрөг

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ):

  • INVG-BD-29/07/27: 372,382,200.00 төгрөг
  • OMBS-BD-01/07/27: 950,000.00 төгрөг

Хөрөнгө оруулалтын сан: Хамтын хөрөнгө оруулалтын сангууд бүгд эерэг буюу өсөлттэй хаагдсан байна.

  • Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 4,770.00 төгрөг болж, +1.06%-ийн өсөлт үзүүлэв.
  • Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 85.00 төгрөг болж, +1.03%-иар өслөө.
  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,083.00 төгрөг болж, +0.37%-ийн өсөлттэй байна.

ТАВАН ТОЛГОЙ ХК 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ТҮҮХЭН ДЭЭД АШГАА ХИЙЛЭЭ

Тавантолгой ХК-ийн хувьцааны ханшид сүүлийн өдрүүдэд огцом дээшилж, 7 удаагийн арилжааны дүнд +31.6%-иар өсөөд байгаа билээ. Тэгвэл энэ бүхний учир шалтгаан өнөөдөр тайлагдаж байна.

Компанийн энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан зарлагдаж, тайланд тусгагдсан үзүүлэлтүүд компанийн үйл ажиллагаа 2025 оныхоос эрс сэргэсэн болохыг харуулж байна. Тухайлбал, борлуулалтын орлого 2025 оны бүтэн жилтэй харьцуулахад бараг хоёр дахин, цэвэр ашиг бараг 2.7 дахин өсчээ.

Тоон үзүүлэлтийг дурьдвал, тайлант хугацаанд 1.39 их наяд төгрөгийн боруулалтын орлого олж, 488.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь тус компанийн хувьд түүхэн дээд ашиг болж байгаа юм. Мөн нийт ашгийн маржин 2025 онд 34.9% байсан бол 2026 оны эхний хагас жилд 47.3%-д хүрч, 12.4 нэгжээр өргөжсөн байна. Мөн цэвэр ашгийн маржин 25.2%-иас 34.9% болж дээшиллээ.

Хувьцааны огцом өсөлт
Компанийн хувьцааны ханшийн мэдээллийг харахад 2026 оны 3-4 дүгээр сард 28,000₮–29,000₮-ийн орчимд хэлбэлзэж байсан ханш 6 дугаар сард аажмаар 30,000₮ –32,000₮-т шилжсэн. Харин энэ сарын сүүлийн өдрүүдэд дараалсан огцом өсөлт ажиглагдаж, нийт +31.6%-ийн огцом өсөлт үзүүлсэн бол өнгөрсөн баасан гарагийн арилжаагаар -4.47%-ийн ( 42,760.0₮ ) сөрөг хөдөлгөөн харууллаа.

Эх сурвалж:Marketinfo


АНУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) буюу Төв банк долоодугаар сарын хурлаараа бодлогын хүүг 3.5-3.75 хувийн түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг тус банкны хэвлэлийн алба мэдээлжээ.

ХНС-гийн Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хорооны (FOMC) мэдэгдэлд дурдсанаар, уг шийдвэрийг олонхын саналаар баталсан бөгөөд хорооны 9 гишүүн хүүг хэвээр үлдээхийг дэмжиж, 3 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна.

Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилж байгаа хэдий ч АНУ-ын эдийн засаг тогтвортой өссөөр байгааг ХНС онцолжээ. Хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр түвшинд хэвээр байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн түвшин өссөн нь ажиллах хүчний тоо нэмэгдсэнтэй дүйцэж, ажилгүйдлийн түвшин бараг өөрчлөгдөөгүй байна.

Түүнчлэн инфляц 2 хувийн зорилтот түвшнээс давсан хэвээр байгаа ажээ. ХНС-аас мэдэгдсэнээр, инфляц зорилтот түвшнээс өндөр байгаад нийлүүлэлтийн доголдол болон эрчим хүч зэрэг зарим салбарт үнэ өссөн нь голлон нөлөөлж байна. Тус сан мөн инфляцыг зорилтот түвшинд буцаан хүргэх, үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэрийг хорооны гишүүн Бет Хэммак, Нил Кашкари, Лори Логан нар эсэргүүцсэн санал өгчээ. Тэд бодлогын хүүг 0.25 хувиар өсгөх санал гаргасан байна.


ОЙРХ ДОРНОДЫН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛСӨӨР БАЙНА

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал үргэлжилж буйтай холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ савласан хэвээр байна.

Пүрэв гаргийн савлагаатай арилжааны дараа баасан гаргийн өглөөний байдлаар Brent маркийн газрын тосны үнэ бага зэрэг буурч, нэг баррель нь 89.45 орчим ам.доллар, WTI төрлийн газрын тос 83-84 ам.долларын түвшинд хэлбэлзжээ. Улаан тэнгис дэх тээврийн аюулгүй байдлыг хангах Саудын Арабын санаачилгыг олон улс хэлэлцэж эхэлсэн нь газрын тосны нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлолыг тодорхой хэмжээнд намжаасан байна.

Хэдийгээр газрын тосны үнэ өмнөх өдрүүдтэй харьцуулахад буурсан боловч зах зээлд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал хэвээр байгаа бөгөөд үнэ савлахад нөлөөлсөөр байна.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Йемений хуситуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж магадгүй тухай мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөөд байв.


Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Судалгаа бөглөх