Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.08.10 - 08.14
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.08.10 - 08.14)

Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.
📊 Зах зээлийн ерөнхий төлөв
Тус долоо хоногт нийт 3,284,518,523.79 төгрөгийн арилжаа хийгдэж, 12,933 удаагийн хэлцлээр 7,609,533 ширхэг үнэт цаас арилжигдлаа.
- Зах зээлийн үнэлгээ: 14,120,707,583,723.66 төгрөг
- TOP 20 индекс: 55,675.98 (+1.52% өсөлт)
- MSE A индекс: 21,296.03 (+1.21% өсөлт)
- MSE B индекс: 14,617.58 (-1.88% бууралт)
- FTI индекс: 1,083.43 (+1.18% өсөлт)
🔥 Онцлох хувьцаанууд
Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):
- Эм Жи Эл Акуа ХК (MGLA): 750,253,433.00 төгрөг
- Хаан банк ХК (KHAN): 407,649,371.00 төгрөг
- Инновэйшн инвестмент ХК (QPAY): 356,305,188.06 төгрөг
- Таван толгой ХК (TTL): 329,996,600.00 төгрөг
- Голомт Банк ХК (GLMT): 221,573,754.00 төгрөг
Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:
- Крипто Үндэстэн ХК (CNF): +17.17% (Хаалтын ханш: 33,980.00 төгрөг)
- Монложистикс Холдинг ХК (MLG): +16.88% (Хаалтын ханш: 171.83 төгрөг)
- Тав ХК (TAV): +14.73% (Хаалтын ханш: 13,240.00 төгрөг)
- Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR): +13.33% (Хаалтын ханш: 3,400.00 төгрөг)
- Хөвсгөл алтан дуулга ХК (ADU): +13.11% (Хаалтын ханш: 345.00 төгрөг)
Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:
- Хэрлэн Хивс ХК (HRL): -16.85%
- Шивээ овоо ХК (SHV): -16.67%
- Их барилга ХК (IBA): -15.00%
- Авто импекс ХК (AOI): -14.97%
- Шарын гол ХК (SHG): -13.33%
💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд
Компанийн бонд (Хоёрдогч зах зээл):
- KBMG-BD-14/12/26-C0057-16: 9,300,000.00 төгрөг
- SHKH-BD-11/12/26-C0093-18: 3,402,130.00 төгрөг
- GRB-BD-03/01/28-C0081-10: 1,437,764.00 төгрөг
- UGB-BD-19/05/28-C0097-16: 100,000.00 төгрөг
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ):
- BRSF-BD-11/10/27-C0096-19.5: 109,350,000.00 төгрөг
- INVG-BD-29/07/27-C0094-18.5: 30,687,200.00 төгрөг
- OMBS-BD-01/07/27-C0098-19.2: 1,951,050.00 төгрөг
Хамтын хөрөнгө оруулалтын сан:
- Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 5,350.00 төгрөг болж, +9.52%-ийн өсөлт үзүүлсэн.
- Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,167.00 төгрөг болж, -0.68%-иар буурсан.
- Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 84.52 төгрөг болж, -1.47%-иар буурсан байна.
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ НЭМЭГДЛЭЭ

Нийт орлого болон тусламжийн хэмжээ 19.8 их наяд төгрөгт (өмнөх оноос 3.3 их наядаар өссөн), тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрсэн. Гэвч нийт зарлага болон цэвэр зээлийн эргэн төлөлт 19.5 их наяд төгрөг болж тэлснээр тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Харгалзах хугацааны алдагдлын хэмжээ 2024 онд 1.5 их наядын ашигтай, 2025 онд 1.2 их наядын алдагдалтай байсан бол энэ удаад алдагдал эрс томорсон байна.
Орлого ба татварын бүтэц Орлогын өсөлтөд нийгмийн даатгал, НӨАТ, орлогын албан татвар голлон нөлөөлсөн бөгөөд татварын орлогын 76.5 хувийг эдгээр гурван эх үүсвэр (ОАТ 31.2%, НӨАТ 23.3%, НДШ 22.0%) бүрдүүлж, орлого цөөн төрлөөс хамааралтай байгааг харуулж байна. Харин онцгой албан татварын орлого 102.8 тэрбум төгрөгөөр буурчээ.
Зарлагын өсөлтийн эх үүсвэр Зарлагын тэлэлтэд бараа үйлчилгээний зардал (1.1 их наяд төгрөгийн өсөлт), хөрөнгийн зардал (858.8 тэрбум төгрөгийн өсөлт), урсгал шилжүүлэг (551.0 тэрбум төгрөгийн өсөлт) голлон нөлөөлөв. Нийт 3.6 их наяд төгрөгт хүрсэн хөрөнгийн зардал нь зардлын бүтцэд ихээхэн жин дарж байна.
Цаашдын нөлөөлөл ба эрсдэл Зарлагын өсөлт орлогын өсөлтөөс даван гарснаар төсвийн бодлогын орон зай хумигдаж байна. Зардлын хурдыг сааруулах эсвэл шинэ эх үүсвэр олохгүй бол оны эцсээр өрийн санхүүжилт болон төсвийн сахилга батад ихээхэн дарамт үүсэх эрсдэлтэй.
META КОМПАНИЙГ 567 САЯ ДОЛЛАРААР ТОРГОЖЭЭ

АНУ-ын Нью-Мексико муж улсын шүүхээс "Meta" компанийг 567 сая ам.доллароор торгох, залуу хэрэглэгчдэд зориулсан платформынхоо функцийг өөрчлөхийг шаардсан шийдвэр гаргажээ. Тус компанийн буруугаас үүдэн, хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж шүүх үзсэн байна.
Санта-Фе хотын шүүгч Брайан Бидшейд "тус компани Нью-Мексико муж улсын олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан" хэмээн тогтоосноор ерөнхий прокурор Рауль Торрезийн талд шийдвэр гаргав. "Meta" компани нь бүтээгдэхүүнээ залуу хэрэглэгчдийг донтуулах хэмжээнд хүргэж зохион бүтээсэн, мөн платформ дээрээ хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт өртөхөөс хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж буруутгажээ.
"Meta"-д торгууль ногдуулах шийдвэрийн дагуу өсвөр насныхны "Facebook", "Instagram" ашиглалтад сар бүр хязгаарлалт тогтоох, мэдэгдлийг хязгаарлах, насанд хүрэгчид ба бага насныхны хоорондоо харилцах үеийн хяналтыг чангатгах, хиймэл оюуны чатботуудаас хамгаалах, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн талаарх мэдээллийг шалгах аргачлалаа сайжруулах зэрэг аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.
"Meta" компани энэхүү шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн бөгөөд хор хөнөөлтэй, аюултай контентуудыг платформоосоо илрүүлэн устгахаар ажилласаар байгаагаа мэдэгдэв.
"Өсвөр насныхныг онлайн сүлжээнд байх үед нь хөтөлж буй бүртгэл мэдээлэлдээ бид бүрэн итгэлтэй байдаг тул бодит байдлыг гажуудуулсан нэхэмжлэлүүдийг няцааж, өөрсдийгөө хамгаалах болно" гэж тус компани мэдэгдлээ.
ӨМНӨД СОЛОНГОСЫН ХУВЬЦАА, БОНДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХӨРӨНГӨӨ ТАТАЖ БАЙНА

БНСУ-ын Төв банкнаас пүрэв гарагт танилцуулсан “Олон улсын санхүү, валютын зах зээлийн чиг хандлага” тайланд дурдсанаар, сард гадаадын хөрөнгө оруулагчдын Солонгосын хувьцааны зах зээлээс татсан хөрөнгийн цэвэр дүн долдугаар сард 20.7 тэрбум ам.долларт хүрчээ. Харин бондын зах зээлээс 6.77 тэрбум ам.долларын цэвэр хөрөнгө гадагшилсан байна.
Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцааны зах зээлээс хөрөнгө татах хандлага энэ оны нэгдүгээр сараас хойш долоо дахь сардаа дараалан үргэлжиллээ. Гэсэн хэдий ч гадагшлах хөрөнгийн хэмжээ өмнөх сараас буурсан байна. Тодруулбал, зургадугаар сард хувьцааны зах зээлээс гадагшилсан хөрөнгийн хэмжээ зургадугаар сард 32.37 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд түвшин болов.
Өмнөд Солонгосын Төв банкны тайлбарласнаар, Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдал болон дэлхийн хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтад болгоомжлох хандлага гадаадын хөрөнгө оруулагчдыг Солонгосын хувьцаанаас татгалзахад нөлөөлжээ. Харин дотоодын компаниудын хувьцааны ханш буурснаар гадаадын хөрөнгө оруулагчдын багцаа шинэчлэн тэнцвэржүүлэх зорилгоор эзэмшиж буй хувьцаагаа зарах нь саарчээ. Үүний нөлөөгөөр долдугаар сард гадагшилсан хөрөнгийн хэмжээ зургаадугаар сарынхаас багассан байна.
Бондын зах зээлд ч мөн чиг хандлага өөрчлөгджээ. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагчдын бондын хөрөнгө оруулалт гуравдугаар сард 6.77 тэрбум ам.долларын цэвэр гадагшлах урсгалтай байсан бол дөрөвдүгээр сараас эхлэн гурван сар дараалан цэвэр хөрөнгө төвлөрүүлсэн байна. Энэхүү хөдөлгөөн нь Өмнөд Солонгосын Засгийн газрын бондууд Дэлхийн Засгийн газрын бондын индексэд багтсантай давхцаж буй.
Харин долдугаар сард энэ хандлага өөрчлөгдөж, гадаадын хөрөнгө оруулагчид Солонгосын бондын зах зээлээс дахин хөрөнгөө татаж эхэлжээ. Төв банкны тайлбарласнаар, Солонгосын бондод хөрөнгө оруулах өгөөжийн давуу тал богино хугацаанд буурсан нь хөрөнгийн гадагшлах урсгалд нөлөөлсөн байна.
Эх сурвалж: CNBC
Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.
