Долоо хоногийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм: 2026.09.21 - 09.25

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Дэлгэрэнгүй →


МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.09.21 - 09.25)

📈 МХБ: Долоо хоногийн арилжааны тойм мэдээ (2026.09.21 - 2026.09.25)

Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) 2026 оны 9 дүгээр сарын 21-нээс 9 дүгээр сарын 25-ны өдрүүдийн арилжааны нэгдсэн дүн гарлаа.

📊 Зах зээлийн ерөнхий төлөв

Тус долоо хоногт нийт 69,494,582,880.90 төгрөгийн арилжаа хийгдэж, 20,612 удаагийн хэлцлээр 10,291,910 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.

  • Зах зээлийн үнэлгээ: 16,757,589,587,290.41 төгрөг
  • TOP 20 индекс: 66,618.37 (+2.65% өсөлт)
  • MSE A индекс: 26,343.25 (+5.37% өсөлт)
  • MSE B индекс: 15,297.21 (-0.16% бууралт)
  • FTI индекс: 1,059.48 (+0.86% өсөлт)

🔥 Онцлох хувьцаанууд

Идэвхтэй арилжигдсан (Тоо ширхэгээр):

  1. Премиум Нэксус ХК (CUMN): 1,931,684.00 ширхэг
  2. Мандал Даатгал ХК (MNDL): 1,073,946.00 ширхэг
  3. Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): 801,976.00 ширхэг
  4. Ард кредит ББСБ ХК (ADB): 799,031.00 ширхэг
  5. Хаан банк ХК (KHAN): 591,714.00 ширхэг

Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):

  1. Хаан банк ХК (KHAN): 1,101,696,456.00 төгрөг
  2. Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB): 819,864,530.00 төгрөг
  3. Премиум Нэксус ХК (CUMN): 670,172,072.63 төгрөг
  4. Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD): 561,219,838.00 төгрөг
  5. Голомт Банк ХК (GLMT): 360,536,694.00 төгрөг

Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:

  • Ремикон ХК (RMC): +34.38% (Хаалтын ханш: 43.00 төгрөг)
  • Хас Банк ХК (XAC): +22.72% (Хаалтын ханш: 1,696.00 төгрөг)
  • Инновэйшн инвестмент ХК (QPAY): +18.93% (Хаалтын ханш: 506.62 төгрөг)
  • Авто зам ХК (AAR): +15.00% (Хаалтын ханш: 2,990.00 төгрөг)
  • Глобал монголиа холдингс ХК (HML): +15.00% (Хаалтын ханш: 345.00 төгрөг)

Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:

  • Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB): -17.87% (Хаалтын ханш: 11,950.00 төгрөг)
  • Монгол шилтгээн ХК (MSH): -15.00% (Хаалтын ханш: 212.50 төгрөг)
  • Хүрд ХК (HRD): -14.65% (Хаалтын ханш: 93,200.00 төгрөг)
  • Улаанбаатар БҮК ХК (BUK): -10.60% (Хаалтын ханш: 257.48 төгрөг)
  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA): -10.39% (Хаалтын ханш: 268.84 төгрөг)

💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд

Компанийн бонд (Хоёрдогч зах зээл):

  • DBOM-BD-10/09/27-C0100-11: 59,999,100,000.00 төгрөг (Хүү: 11.00%)
  • SHKL-BD-25/09/27-C0103-18: 2,951,912,500.00 төгрөг (Хүү: 18.00%)
  • GRB-BD-03/01/28-C0081-10: 62,563,614.00 төгрөг (Хүү: 10.00%)
  • GRB-BD-06/11/27-C0077-10: 42,428,198.00 төгрөг (Хүү: 10.00%)
  • SNDY-BD-14/09/28-C0102-19: 10,000,000.00 төгрөг (Хүү: 19.00%)
  • SHKH-BD-11/12/26-C0093-18: 100,000.00 төгрөг (Хүү: 18.00%)

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ):

  • SHJR-BD-01/09/28-C0099-19: 759,500,000.00 төгрөг (Хүү: 19.00%)
  • INVG-BD-29/07/27-C0094-18.5: 134,201,780.00 төгрөг (Хүү: 18.50%)
  • BRSF-BD11-/10/27-C0096-19.5: 99,975,000.00 төгрөг (Хүү: 19.50%)
  • OMBS-BD-01/07/27-C0098-19.2: 50,000.00 төгрөг (Хүү: 19.20%)

Хамтын хөрөнгө оруулалтын сан:

  • Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 5,280.00 төгрөг болж, +4.14%-ийн өсөлттэй.
  • Фьючер Тек Инновэйшн (FTI): Хаалтын ханш 1,044.00 төгрөг болж, +0.87%-ийн өсөлттэй.
  • Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 91.03 төгрөг болж, -0.70%-иар буурсан.
  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,175.00 төгрөг болж, -8.20%-иар буурсан.

ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР АРИЛЖИГДАЖ БУЙ 10 ТӨГРӨГ ТУТМЫН 7 ТӨГРӨГ НЬ САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХУВЬЦАА БАЙНА

2026 оны есдүгээр сарын байдлаар хувьцааны өдрийн дундаж арилжааны мөнгөн дүн 591.3 сая төгрөгт хүрсэн нь 2025 оны 517.7 сая төгрөгийн дунджаас +14.2%-иар өссөн үзүүлэлт юм. Харин арилжигдсан хувьцааны тоо ширхэг эсрэг чиглэлд хөдөлжээ. 2025 онд өдөрт дунджаар 1,628,553 ширхэг хувьцаа арилжигдаж байсан бол 2026 онд энэ үзүүлэлт 1,042,737 ширхэг болж, -36.0%-иар буурсан байна.

Энэ зөрүү нь зах зээлийн идэвхжил нийт хувьцаанд жигд тархаагүй, харин харьцангуй өндөр үнэтэй, том капиталжилттай цөөн компанид төвлөрч байгааг харуулж байна. Үүнийг арилжааны төвлөрөл илүү тодорхой харуулна. Он гарснаас хойш 1 тэрбум төгрөгөөс дээш арилжааны дүнтэй 16 компани зах зээлийн нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн ойролцоогоор 90%-ийг бүрдүүлжээ. Ийнхүү мөнгөн дүн өсөж байгаа хэдий ч ижиг болон харьцангуй хямд үнэлгээтэй хувьцаануудын арилжааны идэвх сул хэвээр байна.

Нийт арилжааны дүнг харьцуулбал, 2025 оны бүтэн жилийн 247 арилжааны өдөрт 127.86 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэн. Харин 2026 оны есдүгээр сарын 25-ныг хүртэлх 180 арилжааны өдөрт 106.43 тэрбум төгрөгийн арилжаа хийгдээд байна.

Санхүүгийн салбарын жин улам нэмэгдэв
Салбараар нь авч үзвэл зах зээлийн арилжаанд санхүүгийн салбарын хувьцаанууд үнэмлэхүй давамгайлж байна. Тус салбар 2025 онд нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 64.4%-ийг бүрдүүлж байсан бол 2026 онд энэ үзүүлэлт 70.7% болж өсжээ. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр арилжигдаж буй 10 төгрөг тутмын 7 орчим төгрөг нь санхүүгийн салбарын хувьцаанд ногдож байна.

Харин уул уурхайн салбарын арилжааны эзлэх хувь 13.7%-иас 8.1% болж мэдэгдэхүйц буурснаар салбаруудын дундах хоёрдугаар байр сууриа алдлаа. Үүний эсрэгээр хүнсний үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувь 9.2%-иас 12.0% болж өсөж, арилжааны дүнгээр санхүүгийн салбарын дараа орох хоёр дахь томоохон салбар болж байна.

Эх сурвалж: Marketinfo


БОДЬ ДААТГАЛ ХК ӨӨРИЙН НЭРИЙГ “БОГД ДААТГАЛ” БОЛГОН ӨӨРЧЛӨХӨӨР ШИЙДЭВ

Бодь Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2026.09.21-ний өдрийн ээлжит бус хурлаар компанийн нэрийг “Богд Даатгал” ХК болгон өөрчлөх шийдвэр гаргав. Энэ нь компани өөрийн брэндийн шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлэх ажлын гол хэсэг болж байгаа аж.

Нэмж дурьдахад тус компанийн хувьцаа 2026 оныг 87.60 төгрөгөөр эхлүүлж байсан бол өнгөрөгч 4-р сард 70.02 төгрөг хүртэл буурч байсан бол түүнээс хойш хүчтэй сэргэж, 102.99₮-т хүрээд байгаа. Энэ нь оны эхнээс +17.6%-иар өссөн үзүүлэлт юм.


ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГААР НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙЖЭЭ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний 8 сард нэг их наяд төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 73.4 хувь буюу 437.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Үнэт цаасны нийт гүйлгээний 62.6 хувь буюу 646.9 тэрбум төгрөг хувь нь анхдагч, 37.4 хувь буюу 385.7 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Гүйлгээний 51.1 хувийг компанийн бонд, 18.6 хувийг компанийн хувьцаа, 16.1 хувийг Засгийн газрын бонд, 13.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.2 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлжээ.

Арилжсан үнэт цаас дээрх хугацаанд 345.6 сая ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 47.7 хувь буюу 315.5 сая ширхгээр багасав. Нийт арилжсан үнэт цаасны 1.4 хувь буюу 4.7 сая ширхэг нь анхдагч, 98.6 хувь буюу 340.9 сая ширхэг нь хоёрдогч зах зээлд арилжигджээ.

ТОП-20 дундаж индекс энэ оны 8 дугаар сард 56038.4 нэгж болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7224, өмнөх сарынхаас 3373.9 нэгжээр нэмэгдлээ. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны 8 дугаар сард 14.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувь буюу 2.6 их наяд, өмнөх сарынхаас 7.3 хувь буюу нэг их наяд төгрөгөөр нэмэгджээ.


АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 10 ЖИЛИЙН БОНДЫН ӨГӨӨЖ 2007 ОНООС ХОЙШИХ ДЭЭД ТҮВШИНД ОЙРТЛОО

АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж баасан гарагийн арилжаагаар ялимгүй өсч, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх хүлээлт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орлоо. Пүрэв гарагийн арилжаагаар 2007 оны зургадугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байсан Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өнөөдөр нэг орчим суурь нэгжээр нэмэгдэж, 5.17 хувьд хүрлээ. Мөн өмнөх арилжаагаар 2004 оноос оноос хойших дээд түвшинд ойртоод байсан 30 жилийн хугацаатай бондын өгөөж 5.463 хувийн орчимд тогтвортой байлаа. Харин хоёр жилийн хугацаатай бондын өгөөж төдийлөн өөрчлөлтгүй, 4.899 хувийн түвшинд хадгалагдаж байна.

Бондын өгөөж болон ханш эсрэг чиглэлд хөдөлдөг. Нэг суурь нэгж нь 0.01 нэгж хувьтай тэнцэнэ.

Бодлогын хүү өсөх хүлээлт нэмэгджээ

АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсөхөд Холбооны Нөөцийн банкны удирдлагуудын мөнгөний бодлогын талаарх хатуу байр суурь голлон нөлөөлж байна. Холбооны Нөөцийн банкны Удирдах зөвлөлийн гишүүн Майкл Барр лхагва гарагт Чикагод хийсэн илтгэлдээ инфляцыг зорилтот түвшинд хүртэл цаг алдалгүй бууруулахын тулд мөнгөний бодлогод цаашид нэмэлт өөрчлөлт хийх шаардлага үүсч магадгүй хэмээн мэдэгдсэн. Тэрбээр эдийн засгийн өсөлт хүчтэй, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа ч инфляц хоёр хувийн зорилтоос өндөр хэвээр байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ газрын тосны ханш өндөр хэвээр, худалдан авалтын менежерийн индекс сүүлийн дөрвөн жил гаруйн дээд түвшинд хүрсэн нь инфляц тогтвортой саарах эсэх талаарх эргэлзээг улам нэмэгдүүлж байна. “CME FedWatch” хэрэгслийн мэдээллээр арилжаанд оролцогчид аравдугаар сард бодлогын хүү нэмэгдэх магадлалыг 71 орчим хувиар үнэлж байна.


Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Судалгаа бөглөх