N Никкей индекс түүхэн дээд цэгтээ: МХБ-ийн тойм ба Нефтийн үнэ
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.04.20 - 04.24)

Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) өнгөрсөн долоо хоногийн арилжааны нэгдсэн дүн гарлаа. Хөрөнгө оруулагч та бүхэнд зах зээлийн гол үзүүлэлтүүдийг багцлан хүргэж байна.
📊 Зах зээлийн ерөнхий төлөв
Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн идэвх өндөр байж, нийт 6,373,092,709.51 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 13,972 удаагийн хэлцлээр 13,252,155 ширхэг үнэт цаас арилжигдлаа.
- Зах зээлийн үнэлгээ: 13,354,730,536,677.45 төгрөг
- TOP 20 индекс: 51,318.49 (+1.41% өсөлт)
- MSE A индекс: 19,681.55 (+1.53% өсөлт)
- MSE B индекс: 14,484.28 (+0.53% өсөлт)
🔥 Онцлох хувьцаанууд
Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):
Банкны салбар арилжааны үнийн дүнгээр зах зээлийг тэргүүлсэн хэвээр байна.
- Хаан банк ХК (KHAN): 1,328,662,810.00 төгрөг
- Голомт Банк ХК (GLMT): 1,228,842,504.00 төгрөг
- АПУ ХК (APU): 1,185,556,548.80 төгрөг
- Төрийн банк ХК (SBM): 569,761,902.00 төгрөг
- Мандал Даатгал ХК (MNDL): 184,812,634.35 төгрөг
Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:
- Дархан нэхий ХК (NEH): +15.00%
- Стандарт Проперти Групп ХК (BBD): +14.99%
- Улаанбаатар хивс ХК (UBH): +14.95%
Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:
- Хай би ойл ХК (HBO): -14.91%
- Булган ундарга ХК (BUN): -14.90%
- Төв аяга ХК (TUV): -14.89%
💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд
Компанийн бонд (Хоёрдогч зах зээл): Бондын зах зээлд Гэр бүл бонд (GRB-BD) болон Сандал бонд (SNDB-BD) идэвхтэй байлаа.
- GRB-BD-06/11/27: 4.41 тэрбум төгрөгийн арилжаа
- SNDB-BD-06/08/26: 145.4 сая төгрөгийн арилжаа
Хөрөнгө оруулалтын сан:
- Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 955.00 төгрөг болж, өмнөх долоо хоногийн түвшинд тогтвортой байна.
- Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 85.00 төгрөг болж, +0.24%-ийн өсөлт үзүүллээ.
БОДЬ ДААТГАЛ ХК ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨ 2.59 ТЭРБУМААР НЭМЭГДҮҮЛЭВ

Бодь даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн баталсан шийдвэрийн хүрээнд хувь нийлүүлсэн хөрөнгийг 2.59 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх бодлогын алхам хийлээ.
2025 оны жилийн эцсийн байдлаар 5.9 тэрбум төгрөг байсан хувь нийлүүлсэн хөрөнгө ийнхүү 8.5 тэрбум төгрөгт хүрч нэмэгдэж байгаа нь ойролцоогоор 44%-ийн өсөлт юм.
Мөн хурлаар ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг сонгосон бөгөөд ингэхдээ өмнөх 9 гишүүнийг улираан сонгох шийдвэр гаргасан байна.
"НИККЕЙ" ИНДЕКС АНХ УДАА 60 000 НЭГЖИЙН БОСГЫГ ДАВЖЭЭ

Токиогийн хөрөнгийн биржийн пүрэв гаргийн арилжааны явцад технологийн зарим томоохон компаниудын хувьцаа өссөний дараа "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60 000 нэгжийн босгыг давлаа. Гэвч зах зээлд хэт халалт үүсэж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас арилжаа хаагдах мөчид буурсан байна.
Японы тэргүүлэгч 225 компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг "Никкей-225" индекс өмнөх өдрийнхөөс 445.63 нэгж буюу 0.75 хувиар буурч, 59,140.23 нэгжид хүрснээр арилжаа хаагджээ.
Мөн Топикс индекс 28.61 нэгж буюу 0.76 хувиар доошилж, 3,716.38 нэгжид хүрсэн байна.
Японд ам.долларын ханш чангарч, 159 иенд хүрчээ. Иран улс Ормузын хоолойд хоёр хөлөг онгоцыг саатуулсан тухай мэдээлэл гарсны дараа түүхий нефтийн фьючерс үнэ огцом өсөж, хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө рүү хошуурсан нь ам.долларын ханш чангарахад голлон нөлөөлжээ.
Пүрэв гаргийн арилжаа эхэлсний дараахан Никкей индекс 60,000 нэгжийн босгыг давж, 60,013.98 нэгжид хүрсэн нь түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болсон байна.
ХЯТАДАД ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРЧЭЭ

Хятадын эрх баригчид дотоодын бензин, дизель түлшний үнийг бууруулахаар шийдвэрлэсэн тухай тус улсын Хөгжил, шинэчлэлийн хэрэг эрхлэх хороо мэдээлжээ.
Тодруулбал, дэлхийн газрын тосны ханшийн сүүлийн үеийн өөрчлөлтөөс шалтгаалан энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нэг тонн бензиний үнэ 555 юаниар (81.6 ам.доллар), дизель түлшний 530 (77.9 ам.доллар) юаниар буурна.
CNPC, Sinopec, CNOOC болон газрын тос боловсруулах бусад үйлдвэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлтийг зохих ёсоор явуулж, зах зээлийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах, төрийн үнийн бодлогыг хатуу дагаж мөрдөхийг үүрэг болгосон байна.
Орон нутгийн холбогдох байгууллагуудад тогтоосон тарифын хэрэгжилтэд тавих хяналтаа чангатгаж, үнийн хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоож, зах зээлийн хэвийн журмыг сахиулахыг даалгажээ.
Хятадад одоо мөрдөгдөж буй шатахууны үнийг төрөөс зохицуулах бодлогын дагуу хэрэв дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн өөрчлөлт нь дотоодын зах зээл дээр нэг тонн шатахууны үнийг 50 гаруй юаниар нэмэгдэх эсвэл буурахад хүргэж, ийм нөхцөл байдал ажлын 10 хоногийн турш үргэлжилсэн тохиолдолд бензин, дизель түлшний үнийг тохируулдаг байна.
АНУ-ИРАНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЦУЦЛАГДСАНЫ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЖЭЭ

АНУ, Ираны хооронд Пакистанд хийхээр төлөвлөж байсан хоёр дахь шатны хэлэлцээг цуцалсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр арилжаа эхэлсний дараа газрын тосны үнэ өсөж эхэлжээ.
Арилжааны мэдээллээс үзвэл "Brent" маркийн газрын тосны долоодугаар сарын фьючерс үнэ өмнөх өдрийн хаалтын ханшаас 2.30 хувиар өсөж, нэг баррель нь 101.41 ам.долларт хүрсэн бол "WTI" төрлийн газрын тосны зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 2.15 хувиар нэмэгдэж, 96.43 ам.доллар болсон байна.
Ираны талтай хэлэлцээ хийхээр Исламабад руу явах байсан төлөөлөгчдийн айлчлалыг цуцалснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт мэдэгджээ. Тэрбээр дараа нь АНУ-ын тал Техранаас илүү ашигтай нөхцөл бүхий шинэ санал хүлээн авсан гэж мэдэгдсэн байна. Харин Ираны тал анхнаасаа АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөөгүй гэж мэдэгдэж байв.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифтай утсаар ярихдаа, шахалт, заналхийлэл дор, мөн боомтуудыг нь бүслээд байгаа нөхцөлд энхийн хэлэлцээнд оролцохгүй гэж мэдэгджээ.
Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.
