Долоо хоногийн тойм

"Нийслэл бонд"-ын захиалга эхэллээ, Газрын тос $116 давлаа

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.03.23 - 03.27)

📊 Зах зээлийн ерөнхий төлөв

Өнгөрсөн долоо хоногт нийт 15,072,085,273.85 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нийт 7,565 удаагийн хэлцлээр 6,990,704 ширхэг үнэт цаас арилжигдлаа.

  • Зах зээлийн үнэлгээ: 13,647,237,586,184.94 төгрөг
  • TOP 20 индекс: 51,811.74 (-0.37% бууралт)
  • MSE A индекс: 20,072.08 (-0.15% бууралт)
  • MSE B индекс: 14,596.75 (+0.59% өсөлт)

🔥 Онцлох хувьцаанууд

Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):

Банкны салбар арилжааны идэвхийг тэргүүлсэн хэвээр байна.

  1. Голомт Банк ХК (GLMT): 4,675,136,748.00 төгрөг
  2. Хаан банк ХК (KHAN): 1,198,309,529.00 төгрөг
  3. Инвескор ББСБ ХК (INV): 812,234,535.00 төгрөг

Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:

  • Багануур ХК (BAN): +15.00%
  • Женко тур бюро ХК (JTB): +15.00%
  • Ар баянхангай ХК (ABH): +15.00%

Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:

  • Шивээ овоо ХК (SHV): -15.49%
  • Өндөрхаан ХК (ONH): -15.00%
  • Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT): -15.00%

💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд

Компанийн бонд (Хоёрдогч зах зээл):

GRB-BD бонд хамгийн идэвхтэй байж, 7.1 тэрбум гаруй төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Хөрөнгө оруулалтын сан:

  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 935.00 төгрөгт хүрч, 1.44%-ийн өсөлт үзүүллээ.
  • Үндэсний хувьчлалын сан (XOC): Ханш 84.75 төгрөг болж, -0.29%-иар буурав.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны бүртгэлтэй холбоотой дараах асуудлуудыг шийдвэрлэжээ. Үүнд:

Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх 1 компани, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх 1 компани, мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг тус бүр 1 компанид олгохоор болсон байна.

Бүртгэлийн хувьд Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй бондыг бүртгэж, 2 компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг баталгаажуулжээ. Түүнчлэн 1 компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулсан бол 1 банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Эх сурвалж: СЗХ


"НИЙСЛЭЛ БОНД"-ЫН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын гаргаж буй 200 тэрбум төгрөгийн дүнтэй "Нийслэл бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга өнөөдрөөс эхлэн 4 дүгээр сарын 3-ныг дуустал явагдана.

Бондын нөхцөл:

  • Жилийн хүү: 14% (Хагас жил тутамд төлөгдөнө)
  • Хугацаа: 3 жил
  • Нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
  • Зарцуулалт: "ДЦС-5"-ын санхүүжилт

Захиалга авах: 2026.03.30 - 04.03-ны хооронд 10:00-17:00 цагт МХБ-ийн системээр дамжуулан хүлээн авна. Татан төвлөрүүлэх дүн 100% хүрсэн тохиолдолд захиалга хугацаанаас өмнө хаагдахыг анхаарна уу.

Эх сурвалж: МХБ


ХУСИТ БҮЛЭГ ИЗРАИЛ РУУ ДОВТОЛЖ, ИРАНЫ ДАЙН ДААМЖИРСНААР ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЛӨӨ

Ираны дэмжлэгтэй Йемений Хүүти босогчид Дундад Азийн дайнд орж, АНУ нэмэлт цэргүүд тус бүс рүү илгээснээр дайн илүү хурцдаж, газрын тосны үнэ өслөө. Үүнээс үүдэн эрчим хүчний зах зээлд цаашид илүү үймээн үүснэ гэсэн айдас нэмэгдэж байна.

Газрын тосны брент (BZ=F) фьючерс өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүүти босогчид Израйлийг бөмбөгдсөний дараа 3.7%-аар өсөж, нэг торх нь $116.75 хүрсэн бол West Texas Intermediate (CL=F) фьючерс $100 давжээ. Иран өөрсөд рүү нь халдахаа больтол бөмбөгдөлтөө зогсоохгүйгээ мэдэгдсэн.

АНУ Иран руу мянга мянган цэрэг илгээх болсон нь их эрсдэлтэй газар дээрх довтолгооны эхлэл хэмээн эмээж байна. Ням гарагт Financial Times-тай хийсэн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Иранд байгаа нефтийг авах” хүсэлтэй буйгаа мэдэгдсэн бөгөөд газрын тосны экспортын төв Кхарг арлыг эзэлж магадгүй гэсэн нь Техраны талаас хүчтэй хариу үйлдэл үзүүлж болзошгүй юм. Энэ сарын эхээр АНУ тухайн арлын цэргийн баазуудыг бөмбөгдсөн.

АНУ, Израйль болон Ираны хоорондын дайн дэлхийн зах зээлийг орвонгоор нь эргүүлж, инфляц өсгөж, эдийн засаг удаашруулан, улмаар Брент газрын тосны үнэ гуравдугаар сард ойролцоогоор 60%-аар өслөө. Дайн тав дахь долоо хоногтоо орж, АНУ-ын өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцээр болон Пакистан дахь энхийн хэлэлцээрийн оролдлого амжилт олоогүй байна.

Банкнууд дайн болон үнийн өөрчлөлт хэрхэн өрнөхийг тооцоолох гэж эрчимтэй ажиллаж байна. Маккуори Групп өнгөрсөн долоо хоногт хэрэв дайн зургаадугаар сар хүртэл үргэлжилж, Хормузын хоолой хаалттай байвал газрын тосны фьючерс торх нь $200 хүрч магадгүй гэсэн таамаглалд 40%-ийн магадлал өгчээ.

Эх сурвалж: Yahoo Finance


ГҮҮГЛИЙН САЯХАН ИЛ БОЛГОСОН МЭДЭЭЛЭЛ УОЛЛ СТРИТЭД ТААЛАГДСАНГҮЙ

Google (GOOGL) саяхан Уолл Стрийтэд хиймэл оюун ухааны арилжааг эргэцүүлэн бодох шалтгаан олгов. Google гуравдугаар сард TurboQuant, PolarQuant болон Quantized Johnson-Lindenstrauss буюу QJL гэх шинэ шахалтын алгоритмыг боловсруулсан гэж мэдэгдсэн.

Эдгээр нь томоохон хэлний загвар болон вектор хайлт системийг ажиллуулахад шаардлагатай санах ойн хэмжээг багасгахад чиглэж байна. Одоогоор хиймэл оюун ухаан хэрэглэхэд маш их хэмжээний санах ой шаардлагатай тул дэлхий даяар CPU, GPU, RAM-ны дутагдалд ороод байгаа билээ.

Google-ийн туршилтаар TurboQuant гол түлхүүр-үнэлгээний кэш санах ойн хэрэгцээг хамгийн багадаа зургаан дахин бууруулангаа нарийвчлалыг хадгалсан нь хөрөнгө оруулагчдад томоохон асуултуудыг тавьж байна. Мэдээ гарснаас хойш дэлхийн хамгийн том RAM үйлдвэрлэгчид Micron Technology (MU), Western Digital (WDC), Seagate Technology (STX) болон SanDisk (SNDK) компаниудын хувьцаа бүгд унасан нь хөрөнгө оруулагчдад хиймэл оюун ухаан тийм их хүчин чадал шаардахгүй байж магадгүй гэсэн бодол төрүүллээ. Том загварууд илүү их санах ой, илүү их хөрөнгө оруулалт шаарддаг гэсэн өгөгдөл дээр үндэслэн хиймэл оюун ухаанд хэрэглэгддэг түүхий эд үйлдвэрлэгч компаниудын хувьцаа сүүлийн үед хурдацтай өсөөд байсан бол Google-ийн шинэ алгоритмууд энэ өгөгдлийг няцаалаа.


Дэлгэрэнгүй →

Бондын "Хүү" ба "Өгөөж": Ялгаа нь юу вэ?

Бонд сонирхож буй хөрөнгө оруулагч бүрийн мэдэх ёстой хоёр чухал тоо:

1. Хүү (Coupon) – Амласан дүн 🤝 Энэ бол бонд гаргагчийн танд жил бүр төлөх тогтмол хувь.

  • Жишээ нь: 1 сая төгрөгийн бонд 15%-ийн хүүтэй бол та жилд 150,000₮ авна. Энэ дүн өөрчлөгдөхгүй.

2. Өгөөж (Yield) – Бодит ашиг 📈 Энэ нь та тухайн бондыг ямар үнээр худалдаж авснаас хамаарах бодит үр дүн юм.

  • Жишээ: Хэрэв та 1 сая төгрөгийн бондыг зах зээлээс хямдралтай буюу 900,000₮-өөр авчихвал таны бодит өгөөж 16.6% болж өснө.

Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Судалгаа бөглөх