Премиум нэксус-ийн ашиг яагаад 57% буурав? | Долоо хоногийн тойм
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.08.24 - 08.28)

📈 МХБ: Долоо хоногийн арилжааны тойм мэдээ (2026.08.24 - 2026.08.28)
Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) 2026 оны 8 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 28-ны өдрүүдийн арилжааны нэгдсэн дүн гарлаа.
📊 Зах зээлийн ерөнхий төлөв
Тус долоо хоногт нийт 13,832,979,927.63 төгрөгийн арилжаа хийгдэж, 17,618 удаагийн хэлцлээр 23,359,531 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.
- Зах зээлийн үнэлгээ: 14,742,898,119,600.28 төгрөг
- TOP 20 индекс: 57,861.73 (+2.11% өсөлт)
- MSE A индекс: 22,265.54 (+2.87% өсөлт)
- MSE B индекс: 15,162.16 (+3.85% өсөлт)
- FTI индекс: 1,085.53 (+1.03% өсөлт)
🔥 Онцлох хувьцаанууд
Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):
- Эм Жи Эл Акуа ХК (MGLA): 4,743,478,346.20 төгрөг
- Инвескор ББСБ ХК (INV): 3,530,464,495.00 төгрөг
- Хаан банк ХК (KHAN): 937,254,565.00 төгрөг
- Тэнгэр Даатгал ХК (TGI): 500,401,291.79 төгрөг
- АПУ ХК (APU): 484,801,781.00 төгрөг
Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:
- Улаанбаатар БҮК ХК (BUK): +21.53% (Хаалтын ханш: 268.00 төгрөг)
- Хөх ган ХК (HGN): +15.63% (Хаалтын ханш: 37.00 төгрөг)
- Түшиг Уул ХК (TUS): +14.96% (Хаалтын ханш: 342.00 төгрөг)
- Инновэйшн инвестмент ХК (QPAY): +14.84% (Хаалтын ханш: 407.62 төгрөг)
- Тав ХК (TAV): +14.80% (Хаалтын ханш: 15,200.00 төгрөг)
Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:
- Хар тарвагатай ХК (TVT): -14.97% (Хаалтын ханш: 2,891.00 төгрөг)
- Хүрд ХК (HRD): -9.91% (Хаалтын ханш: 100,000.00 төгрөг)
- Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): -7.08% (Хаалтын ханш: 389.00 төгрөг)
- Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB): -6.05% (Хаалтын ханш: 11,500.00 төгрөг)
- Оллоо ХК (OLL): -4.76% (Хаалтын ханш: 100.00 төгрөг)
💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд
Компанийн бонд (Хоёрдогч зах зээл):
- BIDB-BD-27/01/27-C0083-18: 405,900,000.00 төгрөг (Хүү: 18.00%)
- SHKH-BD-11/12/26-C0093-18: 172,876,370.00 төгрөг (Хүү: 18.00%)
- GRB-BD-03/01/28-C0081-10: 61,107,991.00 төгрөг (Хүү: 10.00%)
- KBMW-BD-07/07/28-C0087-16: 300,000.00 төгрөг (Хүү: 16.00%)
- SHNK-BD-11/09/26-C0089-17: 100,000.00 төгрөг (Хүү: 17.00%)
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ):
- BRSF-BD-11/10/27-C0096-19.5: 244,506,000.00 төгрөг (Хүү: 19.50%)
Хамтын хөрөнг оруулалтын сан:
- Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,296.00 төгрөг болж, +9.64%-ийн өсөлт үзүүлэв.
- Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 89.96 төгрөг болж, +4.64%-иар өссөн.
- Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 5,400.00 төгрөг болж, +1.89%-ийн өсөлттэй байна.
- Фьючер Тек Инновэйшн (FTI): Хаалтын ханш 1,059.00 төгрөг болж, +0.38%-иар өссөн.
ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/394, А/395 дугаар тушаалаар Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.
ПРЕМИУМ НЭКСУС ХК-ИЙН АШИГ БУУРЧ, ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ИДЭВХИ ЭРС СУЛАРЛАА

Премиум Нэксус ХК: Зардал ба зээлийн дарамт цэвэр ашгийг 57.4% буурууллаа
Премиум Нэксус ХК 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийн борлуулалтын орлого өссөн хэдий ч зардлын өсөлт ба зээлийн дарамт хурдацтай нэмэгдсэний улмаас цэвэр ашиг нь огцом буурч, хоёрдогч зах зээл дэх хувьцааны арилжааны идэвх суларсан байна.
1. Санхүүгийн гол үзүүлэлтүүд ба ашиг буурсан шалтгаан
Борлуулалтын орлого өссөн ч зардлууд илүү өндөр хувиар нэмэгдсэн нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ:
- Борлуулалтын орлого: ₮430.75 тэрбум (+19.0%)
- Цэвэр ашиг: ₮6.69 тэрбум (-57.4%)
- Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): ₮13.55-аас ₮4.89 болж буурав.
- Цэвэр ашгийн маржин: 4.2%-иас 1.3% хүртэл хумигдав.
Зардлын өсөлт: Борлуулалтын өртөг +20.3%-иар өссөнөөр нийт ашгийн маржин 12.5% болж буурсан бөгөөд ерөнхий ба удирдлагын зардал +42.2%, санхүүгийн зардал (хүүгийн төлбөр) +62.3%-иар тус тус огцом нэмэгдэж ашгийг хумьжээ.
2. Балансын бүтэц ба зээлийн дарамт
Нийт өр төлбөрийн өсөлт хөрөнгийн өсөлтөөс хурдан байгаа нь санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна:
- Нийт хөрөнгө: ₮487.08 тэрбум (+28.9%)
- Нийт өр төлбөр: ₮373.03 тэрбум (+43.9%)
- Зээлийн өсөлт: Богино хугацаат зээл +269.9%, урт хугацаат зээл +128.3%-иар огцом өссөн байна.
3. Хувьцааны ханш ба арилжааны идэвх
- Ханшийн хөдөлгөөн: 2026 оны эхэнд ₮316.25 байсан ханш I хагас жилийн эцэст ₮265.71 болж -16.0%-иар буурав. 7-8 саруудад ханш ₮269–₮270 орчимд тогтворжжээ.
- Арилжааны идэвх: Хоёрдогч зах зээл дээрх арилжаа огцом суларсан байна. 2025 оны эхний хагас жилд 7.70 сая ширхэг (₮1.52 тэрбум) арилжаалагдаж байсан бол 2026 оны мөн үед 1.44 сая ширхэг (₮0.41 тэрбум) болж, арилжааны дүн -73.0%-иар, өдрийн дундаж арилжааны ширхэг -81.2%-иар тус тус хумигджээ.
4. Хувьцааны үнэлгээний харьцаанууд
Компанийн зах зээлийн үнэлгээ ₮296.07 тэрбум (+27.9%) болсон ч энэ нь суурь үзүүлэлтийн сайжралтаас бус ханшийн өөрчлөлтөөс шалтгаалсан тул үнэлгээний харьцаанууд өндөр гарч байна:
Үнэлгээний үзүүлэлт
2025 I хагас жил
2026 I хагас жил
Өөрчлөлт / Төлөв
Дансны үнэ (BVPS)
₮97.84
₮85.78
-12.3% буурсан
P/B харьцаа
2.12 дахин
3.10 дахин
Үнэлгээ өссөн
P/E харьцаа
7.7 дахин
27.2 дахин
Хувьцаа ашгаасаа өндөр үнэтэй байна
Эх сурвалж: Marketinfo
“ХААН БАНК” ХК-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ₮3 ИХ НАЯД ДАВЛАА

ХААН Банкны зах зээлийн үнэлгээ ₮3 их наяд давж, түүхэн рекорд тогтоолоо
8-р сарын 27-ны арилжаагаар ХААН Банк (MSE: KHAN)-ны хувьцааны үнэ ₮1,624-т хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчлэн хаалаа. Ингэснээр тус банкны зах зээлийн нийт үнэлгээ ₮3 их наяд-ын босгыг давж, Монголын хөрөнгийн зах зээлд шинэ дээд амжилт тогтоов.
Гол үзүүлэлтүүд:
- Үнийн өсөлт: Одоогийн ханш ₮1,624 нь 2024 оны доод түвшин (₮1,008)-ээс 61%, анхны санал болгосон (IPO) үнэ (₮959)-ээс 69% өндөр байна.
- Амжилтын замнал: 2023 онд IPO гаргахдаа ₮183.4 тэрбум татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч ₮336.4 тэрбумын захиалга авч (183.2%), хоёрдогч зах зээлд ₮2.1 их наядын үнэлгээнд хүрсэн анхны ХК болж байв.
- Өсөлтийн шалтгаан: Санхүүгийн тогтвортой үзүүлэлт болон ногдол ашгийн хэмжээ тогтмол өссөн (2023 онд ашгийн 48.5%, 2024 онд 58.5%, 2025 онд 58.9% буюу ₮409 тэрбум) нь хөрөнгө оруулагчдын эрэлтийг нэмэгдүүлжээ.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ БИРЖИЙН АРИЛЖААГААР 38 ХУВИАР ӨСЧ, $190.5-Д ХҮРЧЭЭ

Монголын хөрөнгийн биржийн наймдугаар сарын 27-ны арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний үнэ тонн тутамд $190.5 болж, дуудах доод үнээсээ 38.04 хувиар өсчээ.
Тухайн өдрийн 10:00 цагийн арилжаанд нийт 32 мянган тонн нүүрс санал болгож, тонн тутмын дуудах доод үнийг $138-аар тогтоосон байна. Арилжааны дүнд үнэ тонн тутамд $52.5-аар нэмэгдэж, нийт хэлцлийн үнийн дүн $6.096 саяд хүрчээ. Сүүлийн хэд хэдэн арилжаанд тус төрлийн нүүрсний үнэ дараалан өссөн байна.
Наймдугаар сарын 25-нд тонн тутамд $185, 26-нд $186.5 байсан бол 27-нд $190.5-д хүрчээ. Мөн наймдугаар сарын 27-нд “Энержи Ресурс” ХХК-ийн баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд дуудах үнэ тонн тутамд 1,000 юань байсан бол хэлцлийн үнэ 1,340 юань болж, 34 хувиар өссөн байна.
Нүүрсний биржийн арилжааны үнэ өсч байгаа нь экспортын орлогын хувьд эерэг дохио боловч тухайн өдрийн хэлцлийн үнэ нь нийт зах зээлийн жишиг үнийг шууд илэрхийлэхгүй. Арилжааны үнэ нь тухайн үеийн эрэлт, нийлүүлэлт, оролцогчдын өрсөлдөөн болон гэрээний нөхцөлөөс хамааран өөрчлөгддөг.
“NVIDIA”-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ $442 ТЭРБУМААР НЭМЭГДЛЭЭ

“Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ пүрэв гарагт 442 тэрбум ам.доллароор тэлсэн нь 2025 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр нэг өдрийн өсөлт боллоо. “Nvidia”-ийн хувьцааны ханш 8.7 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 5.5 их наяд ам.доллар хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн байр сууриа бататгав. Үүнээс өмнө тус компани ирэх санхүүгийн жилд орлогоо 70 орчим хувиар нэмэгдэх төсөөллийг танилцуулсан юм. Энэ нь хиймэл оюуны зарцуулалт эрчээ алдаагүй, цаашид ч үргэлжилнэ гэж хөрөнгө оруулагчдад итгүүлсэн нь хүчтэй өсөлтөд нөлөөллөө.
Харин өнгөрсөн онд хөрөнгө оруулагчид “Alphabet”-ийг хиймэл оюуны өсөлтөөс хамгийн их ашиг хүртэх компани гэж үзэж байсан юм. Ингэснээр хувьцааны ханш нь 12 сарын хугацаанд 150 гаруй хувиар өссөнөөр энэ оны тавдугаар сард бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ. Хэдий тийм боловч “Alphabet”-ийн чадварлаг ажилтнууд компанийг орхисноор хиймэл оюуны салбарт давуу байр сууриа алдлаа гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэн байна. Тавдугаар сард түүхэн дээд түвшинд хүрснээсээ хойш хувьцааны ханш нь бараг 15 хувиар унаж, “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ 700 тэрбум гаруй ам.доллароор агшаад байгаа юм.
Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.
