Долоо хоногийн тойм

Шунхлай бонд-4, Төв банкуудын шийдвэрүүд | Зах зээлийн тойм (09.14-09.18)

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн дотоод болон гадаад зах зээлийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Дэлгэрэнгүй →


МХБ: ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ (2026.09.14 - 09.18)

📈 МХБ: Долоо хоногийн арилжааны тойм мэдээ (2026.09.14 - 2026.09.18)

Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 9 дүгээр сарын 18-ны өдрүүдийн арилжааны нэгдсэн дүн гарлаа.

📊 Зах зээлийн ерөнхий төлөв

Тус долоо хоногт нийт 4,305,494,094.55 төгрөгийн арилжаа хийгдэж, 17,176 удаагийн хэлцлээр 5,884,489 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.

  • Зах зээлийн үнэлгээ: 16,186,492,660,116.34 төгрөг
  • TOP 20 индекс: 64,900.55 (+2.93% өсөлт)
  • MSE A индекс: 25,001.81 (+2.17% өсөлт)
  • MSE B индекс: 15,322.46 (+0.44% өсөлт)
  • FTI индекс: 1,049.53 (-0.40% бууралт)

🔥 Онцлох хувьцаанууд

Идэвхтэй арилжигдсан (Тоо ширхэгээр):

  1. Мандал Даатгал ХК (MNDL): 655,367.00 ширхэг
  2. Ард Даатгал ХК (AIC): 551,016.00 ширхэг
  3. Хаан банк ХК (KHAN): 484,934.00 ширхэг
  4. Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): 479,307.00 ширхэг
  5. Голомт Банк ХК (GLMT): 434,366.00 ширхэг

Идэвхтэй арилжигдсан (Үнийн дүнгээр):

  1. Хаан банк ХК (KHAN): 823,010,960.00 төгрөг
  2. Голомт Банк ХК (GLMT): 544,188,849.00 төгрөг
  3. Ард Даатгал ХК (AIC): 373,685,068.21 төгрөг
  4. Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD): 254,430,252.00 төгрөг
  5. Монголын хөрөнгийн бирж ХК (MSE): 204,742,343.97 төгрөг

Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн:

  • Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB): +21.76% (Хаалтын ханш: 14,550.00 төгрөг)
  • Монгол савхи ХК (UYN): +15.79% (Хаалтын ханш: 1,100.00 төгрөг)
  • Тээвэр дархан ХК (TEE): +14.99% (Хаалтын ханш: 17,950.00 төгрөг)
  • Хүрд ХК (HRD): +14.90% (Хаалтын ханш: 109,200.00 төгрөг)
  • Хөсөг трейд ХК (HSG): +14.87% (Хаалтын ханш: 48,200.00 төгрөг)

Хамгийн өндөр бууралт үзүүлсэн:

  • Стандарт проперти групп ХК (BBD): -14.81% (Хаалтын ханш: 161.00 төгрөг)
  • Дархан нэхий ХК (NEH): -13.56% (Хаалтын ханш: 20.65 төгрөг)
  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR): -10.33% (Хаалтын ханш: 2,950.00 төгрөг)
  • Оллоо ХК (OLL): -4.76% (Хаалтын ханш: 100.00 төгрөг)
  • Мандал Даатгал ХК (MNDL): -4.17% (Хаалтын ханш: 86.39 төгрөг)

💼 Өрийн хэрэгсэл ба Сангууд

Компанийн бонд (Хоёрдогч зах зээл):

  • KBMW-BD-07/07/28-C0087-16: 210,400,000.00 төгрөг (Хүү: 16.00%)
  • GRB-BD-03/01/28-C0081-10: 70,473,956.00 төгрөг (Хүү: 10.00%)
  • SNDY-BD-14/09/28-C0102-19: 5,000,300.00 төгрөг (Хүү: 19.00%)
  • KBMG-BD-14/12/26-C0057-16: 100,100.00 төгрөг (Хүү: 16.00%)
  • SHKH-BD-11/12/26-C0093-18: 100,000.00 төгрөг (Хүү: 18.00%)
  • SHNK-BD-17/09/26-C0090-17: 100,000.00 төгрөг (Хүү: 17.00%)

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ):

  • SHJR-BD-01/09/28-C0099-19: 202,500,130.00 төгрөг (Хүү: 19.00%)
  • INVG-BD-29/07/27-C0094-18.5: 101,300,600.00 төгрөг (Хүү: 18.50%)
  • BRSF-BD11-/10/27-C0096-19.5: 79,275,050.00 төгрөг (Хүү: 19.50%)

Хамтын хөрөнгө оруулалтын сан:

  • Фьючер Тек Инновэйшн (FTI): Хаалтын ханш 1,035.00 төгрөг болж, +0.10%-ийн өсөлттэй.
  • Үндэсний хувьчлалын сан (XOC): Хаалтын ханш 91.67 төгрөг болж, -0.29%-иар буурсан.
  • Гоулд Траст ХОС (ALTT): Хаалтын ханш 5,070.00 төгрөг болж, -1.17%-иар буурсан.
  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG): Хаалтын ханш 1,280.00 төгрөг болж, -1.84%-иар буурсан.

"ШУНХЛАЙ-4" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

Захиалга авах хугацаа: 2026.09.22 - 2026.09.25 /10:00-17:00 цагийн хооронд/

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/400 тоот тушаалаар бүртгэгдсэн "Шунхлай" ХХК-ийн "Шунхлай бонд-4" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Үнэт цаасны нэр: Шунхлай бонд -4

Үнэт цаасны төрөл: Энгийн хүүтэй, хөтөлбөртэй бонд

Бондын тоо ширхэг: 1,000,000 (нэг сая) ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын хөтөлбөрийн нийт үнийн дүн: 100,000,000,000 (нэг зуун тэрбум) төгрөг

Бондын хугацаа: 12 сарын хугацаатай

Бондын жилийн хүүгийн түвшин: 18.00%

Бондын хүү төлөгдөх хугацаа : Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2026.09.22 - 2026.09.25 /10:00-17:00 цагийн хооронд/

Эх сурвалж: MSE.mn


БИДИСЕК ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ХОЁР САРЫН ХУГАЦААНД -45.8%-ИАР БУУРААД БАЙНА

Бидисек ХК-ийн хувьцаа сүүлийн нэг жилийн хугацаанд өндөр хэлбэлзэлтэй байна. Тоон үзүүлэлтийг харвал 2025 оны эхний хагаст ханш 1,350–1,750 төгрөгийн хооронд хэлбэлзэж, 6-р сарын эцэст 1,600 төгрөгт хаагдсан бол оны хоёрдугаар хагаст эрчимтэй өсөж, 2025 оны эцэст 2,800 төгрөгт хүрсэн.

Гэвч үүний дараа ханшийн чиглэл эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. 2026 оны эхний хагас жилийн эцэст 2,700 төгрөг байсан хувьцаа өнөөдөр 1,463 төгрөг болж, ердөө хоёр сар гаруйн хугацаанд -45.8%-иар буураад байна. Харин 3,700 төгрөгийн оргил цэгтэй харьцуулахад бууралт -60 орчим хувьд хүрсэн байна. Ийнхүү 2025 оны хоёрдугаар хагаст бий болсон өсөлтийн дийлэнх хэсэг буцаад арилж, ханш 2025 оны эхний хагасын түвшинд эргэн ирэв.

Ханшийн энэхүү засвар санхүүгийн гүйцэтгэл суларсан үетэй давхцаж байна. Хөрөнгийн зах дээр зуучлалын чиглэлээр ажилладаг Бидисек ХК 2025 оны эхний хагаст 15.0 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого, 9.23 тэрбум төгрөгийн цэвэр ашиг тайлагнаж байсан бол 2026 оны эхний хагаст үйл ажиллагааны орлого 2.93 тэрбум, цэвэр ашиг 1.64 тэрбум төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс -82.2%-иар багассан нь хувьцааны өндөр үнэлгээ тогтвортой хадгалагдах суурийг сулруулсан гол хүчин зүйлсийн нэг гэж үзэж болохоор байна.

Нөгөө талд 2026 оны хагас жилийн ашгийг жилийн дүнд шилжүүлэн тооцсон P/E харьцааны үзүүлэлт ойролцоогоор 6.1x, харин 2026 оны хагас жилийн эздийн өмчид суурилсан P/B ойролцоогоор 0.55x байна. Өөрөөр хэлбэл хувьцаа дансны үнээсээ мэдэгдэхүйц доогуур үнэлэгдэж эхэлсэн боловч энэ нь дангаараа ханшийн цаашдын чиглэлийг тодорхойлохгүй юм.

Цаашид энэ оны хоёрдугаар хагаст компанийн ашиг сэргэх эсэх, үнэт цаасны арилжаа болон хөрөнгө оруулалтын орлогын гүйцэтгэлийг анхаарч харах хэрэгтэй.

Эх сурвалж: Marketinfo


МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛНА

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц энэ оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, нийслэлд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрлээ. Инфляц өмнөх сарынхаас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь нөлөөлжээ. Суурь инфляц 8 дугаар сард 6.8 хувь буюу өмнөх сарынхаас бага зэрэг буурсан байна. Төсвийн зардал, цалин, шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөөнөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүйг төв банк мэдээлэв.


ЯПОНЫ ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 31 ЖИЛИЙН ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРГЭВ

Японы Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж, 1.25 хувьд хүргэх шийдвэр гаргасан нь сүүлийн 31 орчим жилийн хамгийн өндөр түвшин болж байна.

Мөнгөний бодлогын асуудлаар хоёр өдөр хуралдсаны эцэст бодлогын хүүгээ нэмэх шийдвэрээ тус банк баасан гарагт танилцуулжээ.

Японы Төв банк бодлогын хүүгээ сүүлийн гурван сард анх удаа өсгөсөн нь хүүг нэмэх хурдац эрчимжиж байгааг харууллаа. Тус банк өмнө нь бодлогын хүүгээ зургаан сар орчим тутамд өсгөж байсан юм.

Үнэ огцом өсөх эрсдэлтэй тэмцэхэд бэлэн гэдгээ Төв банк өмнө нь мэдэгдэж байсан тул ажиглагчид бодлогын хүүг өсгөнө гэж таамаглаж байжээ.


АНУ-ЫН ТӨВ БАНК СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД АНХ УДАА БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨВ

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан (ХНС) 2023 оноос хойш анх удаа бодлогын хүүг 0.25 хувиар өсгөж, 3.75-4 хувьд хүргэх шийдвэрийг санал нэгтэйгээр гаргажээ. Цаашид инфляцыг тогтоон барих зорилгоор хүүг үргэлжлүүлэн өсгөх магадлалтай байна.

ХНС-ийн дарга Кевин Уорш бодлогын хүүг өсгөх энэхүү алхмыг хийх болсон шалтгааныг тайлбарлахдаа “инфляц хэт өндөр байгаа бөгөөд энэ түвшиндээ хэт удаан хадгалагдаж байна” хэмээгээд уг шийдвэрийг “ул суурьтай”, “хариуцлагатай” гэж тодорхойлжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Манай улс дэлхийд хамгийн найдвартай зээлжих зэрэглэлтэй тул тул бодлогын хүү нэг хувь буюу түүнээс бага байх ёстой” гэж мэдэгджээ.

Төв банкууд инфляц өндөр үед хэрэглээний зардлыг хязгаарлаж, хуримтлал үүсгэхийг дэмжихийн тулд үнийн өсөлтийг сааруулах зорилгоор бодлогын хүүгээ ихэвчлэн өсгөдөг.

Арваннэгдүгээр сард болох Конгрессынх завсрын сонгуулийн өмнө бараа, үйлчилгээний үнэ иргэдийн худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж буй асуудал нь Америкийн сонгогчдын санааг зовоож буй гол сэдвүүдийн нэг болжээ. Дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, бензины үнэ галлон тутамд дунджаар 4 ам.доллароос давсан байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, хөдөлмөрийн зах зээл хүчтэй, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал сайжирсны ачаар ХНС үнийг тогтворжуулахад анхаарлаа хандуулж байгаа бөгөөд инфляц буурснаар хамгийн бага орлоготой иргэд хамгийн их хожих болно гэдгийг онцолжээ.


Хэрэв та “хадгаламжаас илүү өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй” хөрөнгө оруулалт хайж байвал бондыг сонирхоорой.

Судалгаа бөглөх